Эдүлайн ХХК
Зөв сонголт, ирээдүйн баталгаа
БНСУ нь Америк, Англи, Япон зэрэг улстай харьцуулбал суралцах зардал бага, гадаад оюутны тэтгэлгийн тогтолцоо сайн хангагдсан улс юм. БНСУ ын засгийн газар нь 1967 оноос хойш 148 орны 6556 хүнд тэтгэлэг олгосон бөгөөд жил бүр 2000 хүнд тэтгэлэг олгож байна. Засгийн газраас гадна сургууль, сан, байгууллага, компани гэх мэт олон газруудаас төрөл бүрийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Оюутан гадаадад суралцуулсан
хүртэлх хувийн тэтгэлэгтэй
сургуультай хамтран ажилладаг
БНСУ-ын боловсрол нь дэлхийн хэмжээний шалгуураар тэргүүний хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. OECD/Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага/зэрэг итгэмжлэгдсэн байгууллагын хамгийн сүүлийн судалгаанаас үзвэл БНСУ нь сурлагын амжилт болон боловсролын өрсөлдөх чадвараараа дэлхийд дээгүүрт орсон байна.
Солонгосын их дээд сургуульд суралцах хугацаандаа болон хэлний бэлтгэлийн дараагаар оршин суухаас гадна ажиллах зөвшөөрлийн дагуу хууль ёсоор цагийн ажил эрхлэх боломжтой
Солонгос нь ЮНЕСКО-оос тогтоосон дэлхийн 10 өв, хүн төрөлхтний биет бус соёлын 15 өв, дэлхийн тэмдэглэлт өвийн 9-н төрлийг эзэмшиж байна