Тухай

Global Tour эмчилгээний аялалын компани нь 16 жилийн туршлагатай Эдүлайн Олон улсын боловсролын байгууллага дээр тулгуурлан байгуулагдсан билээ.
Солонгосын эмчилгээний аялал нь олон улсын эмнэлэгийн салбарт маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд  манай компани нь Солонгосын эмнэлэгийн эмчилгээ авахыг хүсэж буй монголын үйлчлүүлэгчидэд зориулан  үйл ажиллагаагаа явуулж байна.

Эмчилгээний аялалын виз (C-3-3)

Гадаадаас өвчтөн урих эрх бүхий эмнэлгийн байгууллагаас уригдсан хүн (Виз олгох зөвшөөрлийн кодтой)

Хамрагдах хүрээ

Гадаадаас өвчтөн урих эрх бүхий БНСУ-ын эмнэлэгийн байгууллагаас ирүүлсэн урилгын дагуу Солонгос дахь эмнэлэгт эмчлүүлэх мөн сувилуулах зорилгоор зорчих гэж буй өвчтөн болон өвчтөний асран халамжлагчаар хамт явах гэж байгаа эхнэр/нөхөр, гэр бүлийн гишүүн

Уригч байгууллага

“Эрүүл мэндийн хууль”-ийн дагуу Гадаадаас өвчтөн урих эрх бүхий эмнэлэг, байгууллагаар албан ёсоор бүртгэгдсэн байх

Global Tour нь Солонгос улсын C-3-3 эмчилгээний аялалын богино хугацааны виз мэдүүлэх албан ёсны эрх бүхий байгуулага юм.

Хүсэлт гаргах

Гадаадаас өвчтөн хүлээн авагч байгууллага нь HuNet(www.visa.go.kr) –ээр дамжуулан виз олгох зөвшөөрөл авч гадаадын иргэнийг урих бөгөөд виз мэдүүлэгч нь өвчтөн хүлээн авах байгууллагаас ирүүлсэн виз олгох зөвшөөрлийн хуудас(код), визний анкет(зураг) паспортыг ЭСЯ-нд өгч визээ баталгаажуулна

Global Tour Co.Ltd-ийн
C-3-3 виз мэдүүлэх эрхийн гэрчилгээ

Биднийг сонгох шалтгаан

  • Солонгосын шилдэг эмнэлэгүүдээс сонгон өөрт тохирсон эмчилгээ үйлчилгээг авах
  • Монголд эмчлэгдэх боломжгүй эмчилгээ болон мэс засал хийлгэх
  • Солонгостоо тэргүүлэх зэрэгтэй эмч нараар эмчлүүлэх, нарийвчилсэн шинжилгээ, найдвартай хариуг авах
  • Зөвхөн танд зориулсан хамгийн хурдан шуурхай VIP үйлчилгээг цаг алдалгүй авах
  • Солонгост эмчлүүлээд Монголдоо ирсний дараа тухайн эмнэлэг, эмчийн хяналтанд байж зөвлөгөө авах

Бидний Үйлчилгээ

Үнэ төлбөргүй орчуулга

Мэргэжлийн үйлчилгээ, зөвлөгөө

Визний болон эмнэлэгийн материалын бүрдүүлэлт

Виз гаралт 100%

Цахимаар визээ ажлын 7 хоногт авах

Эмнэлэгийн цаг, эмчилгээ захиалга

Мэргэшсэн орчуулагч, координат

Онгоцноос тосох, үдэх үйлчилгээ

Үнэ төлбөргүй буудал, байрны захиалгын үйлчилгээ