Эдүлайн солонгос хэлний академи

Манай академи 2009 оноос хойш Солонгос болон Монгол багш хосолсон хичээлийн хөтөлбөрөөр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд Солонгос хэлний анхан шатны хөтөлбөрөөс эхлээд ТОПИК шалгалтын бүх түвшний сургалтыг амжилттайгаар зохион байгуулж байна.

Анхан шат

Солонгос хэлний “Хангыль” үсэгнээс эхлэн заах бөгөөд Солонгосоор мэндлэх, өөрийгөө анхан шатны хэмжээнд танилцуулах, Солонгос болон ханз тоо сурна. Солонгос хэлний ерөнхий чадвар эзэмшинэ

1+3 хөтөлбөр

БНСУ-ын их дээд сургуулийн хэлний бэлтгэлийн 1-р улирлын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх буюу LEVEL 1 эзэмшүүлнэ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар БНСУ-д хэлний бэлтгэлийн 2-р улирлаас үргэлжлүүлэн суралцах боломжтой

ТОПИК 1-т бэлтгэх анги

Солонгос хэлний түвшин тогтоох ТОПИК шалгалтын анхан түвшин хүртэл бэлдэнэ. Шалгалтын анхан түвшний дүрэм, шинэ үг, илэрхийллийг тайлбарлах, шалгалт өгөх арга техник заах зэргээр бэлдэнэ

ТОПИК 2-т бэлтгэх анги

Солонгос хэлний түвшин тогтоох ТОПИК шалгалтын 3 болон 4-р түвшин хүртэл бэлдэнэ. Шалгалтын анхан болон дунд түвшний дүрэм, шинэ үг, илэрхийллийг тайлбарлах, шалгалт өгөх арга техник заах зэргээр бэлдэнэ. Энэхүү хөтөлбөрт хамрагдан ТОПИК оноо 3 ба түүнээс дээш авбал хэлний бэлтгэлд суулгүй шууд үндсэн ангидаа эхлэх боломжийг олгодог

ТОПИК 2-т бэлтгэх гүнзгий шатны анги

Солонгос хэлний түвшин тогтоох ТОПИК шалгалтын дээд түвшин буюу 5, 6-р түвшин хүртэл бэлдэнэ. Нийгэм болон амьдралд хэрэглэгдэх унших, бичих, сонсох, ярих чадвар эзэмшүүлнэ