солонгос улс

Тухай

БНСУ нь Америк, Англи, Япон зэрэг улстай харьцуулбал суралцах зардал бага, гадаад оюутны тэтгэлгийн тогтолцоо сайн хангагдсан улс юм. БНСУ ын засгийн газар нь 1967 оноос хойш 148 орны 6556 хүнд тэтгэлэг олгосон бөгөөд жил бүр 2000 хүнд тэтгэлэг олгож байна. Засгийн газраас гадна сургууль, сан, байгууллага, компани гэх мэт олон газруудаас төрөл бүрийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

3500

Оюутан гадаадад суралцуулсан

100

хүртэлх хувийн тэтгэлэгтэй

180

сургуультай хамтран ажилладаг

Боловсрол

БНСУ-ын боловсрол нь дэлхийн хэмжээний шалгуураар тэргүүний хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. OECD/Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага/зэрэг итгэмжлэгдсэн байгууллагын хамгийн сүүлийн судалгаанаас үзвэл  БНСУ нь сурлагын  амжилт болон боловсролын өрсөлдөх чадвараараа дэлхийд дээгүүрт орсон байна.

Гадаад оюутнуудын ажил эрхлэлт

Солонгосын их дээд сургуульд суралцах хугацаандаа болон хэлний бэлтгэлийн дараагаар оршин суухаас гадна ажиллах зөвшөөрлийн дагуу хууль ёсоор цагийн ажил эрхлэх боломжтой

Соёл, урлаг

Солонгос нь ЮНЕСКО-оос тогтоосон дэлхийн 10 өв, хүн төрөлхтний биет бус соёлын 15 өв, дэлхийн тэмдэглэлт өвийн 9-н төрлийг эзэмшиж байна