Та Боловсролын үзэсгэлэнгийн талаар юу мэдэх вэ?

16 жилийн түүхтэй Эдүлайн Олон Улсын Боловсролын Агентлаг нь гадаад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст зориулж жил бүр боловсролын үзэсгэлэн зохион байгуулсаар ирсэн. Манай боловсролын үзэсгэлэнд оролцсоноор дараах боломжуудыг олгодог.

  1. Албан ёсны эрхтэй

Энэхүү боловсролын үзэсгэлэнд 2004 оноос хойш бидэнтэй хамтын гэрээтэй ажиллаж буй БНСУ, Америк, Австрали, Ирланд, Филипппин, Сингапур зэрэг олон орны Дэлхийд тэргүүлэгч ШИЛДЭГ их сургуулийн багш, төлөөлөгчид өөрийн биеэр ирж дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгдөг. Эдүлайн компани тус сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагийн хувьд багш, төлөөлөгчдөөс гадна, тухайн сургуулийг амжилттай төгссөн Монгол оюутнууд, мөн тухайн сургуультай хамтран ажиллах хүсэлтэй  Монголын их дээд сургуулиудын төлөөлөл зэрэг өргөн хүрээг хамруулан зохион байгуулагддаг.

2. Тэтгэлэг, урамшуулал

Манай боловсролын үзэсгэлэнд уригдан оролцож буй сургуулиудын зүгээс тус үзэсгэлэнг зорин ирсэн бүх хүмүүст маш олон сургалтын тэтгэлэг, урамшуулал, гарын бэлэг зэрэг олон боломжуудыг нээж өгдөг. Мөн мэргэжил сонголтын талаар буюу тухайн мэргэжлээр сураад Монголд ирээд болон тухайн улсад хэрхэн ажиллаж болох, ямар мэргэжлээр сурвал илүү эрэлттэй байдаг зэрэг тухайн хүний нөхцөл байдал, тулгарсан асуудал бүрд нэг бүрчлэн зөвлөж, тохирох тэтгэлэг, цалинтай дадлага, цагийн ажил, гэр бүлээрээ суралцах зэрэг боломжуудыг нээж өгдөг.

3. Азтан шалгаруулалт

Эдүлайн агентлагийн Боловсролын үзэсгэлэн 3 өдөр дарааллан зохион байгуулагдаж хамгийн сүүлийн өдөр сугалааны арга хэмжээ зохион байгуулж сургалтын төлбөрийн 30 – 100% тэтгэлэгтэй суралцах, үнэ төлбөргүй зуучлуулах эрх, Солонгос хэлний Монгол дахь сургалтын төвд үнэ төлбөргүй хамрагдах,онгоцны билетийн азтан, сургуулийн гарын бэлгийн азтан зэрэг олон залууст тэтгэлэг, хөнгөлөлт олгодог онцгой арга хэмжээ зохион байгууллагддаг.