ОРОН ОРНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Тэтгэлэгт хамрагдахад, хэлний мэдлэгээс гадна уралдаан тэмцээн, сайн дурын үйл ажиллагаануудад оролцдог, бусдыгаа манлайлдаг, нийгмийн идэвх сайтай байхыг шаарддаг. Мөн тэтгэлгийн эссэндээ та өөрийгөө ямар зорилго зорилт, хүсэл тэмүүлэлтэй хүн болохыг нотлох ёстой. Уг сургуулийг сонгох болсон тухайгаа болон яагаад таньд тэтгэлэг олгох хэрэгтэй талаар ч тодорхой өгүүлнэ. Та эдгээр шаардлагуудыг бүгдийг нь хангасан бол жил бүр зарлагддаг засгийн газрын тэтгэлгүүдэд өөрийгөө сориорой.

  1. АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэг

АНУ-ын төрийн санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг жил бүр зарлагддаг. Төлбөрийг 100 хувь даадаг уг тэтгэлэг 155 гаруй орны 4000 гаруй суралцагчийг жил бүр шалгаруулан авдаг. Суралцах чиглэлээсээ хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/IPT 575, IELTS-ийн долоон оноотой байх шаардлагатай. https://www.offeredscholarships.com/2017/10/usa-fulbrightmastersphd-degree.html энэхүү холбоосоор тэтгэлэгийн талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй авч болох юм.

2. Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлэг

Их Британийн Засгийн газрын энэхүү тэтгэлэг нь жил бүр зарлагддаг. Уг тэтгэлэгт олон улсын 1500 оюутан хамрагдах боломжтой. Англи хэлний мэдлэг сайтай байхаас гадна хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн арваннэгдүгээр сар хүртэл байдаг учир одоо ч бүртгүүлэх боломж таньд бий. https://www.chevening.org/ гэсэн холбоосоор та илүү их мэдээлэл авч болно.

3. Австралийн Засгийн газрын тэтгэлэг

Уг тэтгэлэгт хамрагдахын тулд та TOEFL IBT-ийн 92 оноотой байх ёстой. http:// dfat.gov.au/people-to-people/australia-awards/Pages/ australia-awards-scholarships.aspx гэсэн холбоос таньд илүү их мэдээллийг өгөх болно. Бүртгэл жил бүрийн дөрөвдүгээр сар хүртэл явагддаг.

4. Шведийн Засгийн газрын тэтгэлэг

Шведийн тэтгэлэг нь 180 орны доктор, докторын дараах судалгааны ажлаа хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтнуудад олгодог нэр хүндтэй тэтгэлэг юм. Тэтгэлэг жил бүрийн нэгдүгээр сард зарлагддаг. Хамрагдахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх ёстой. https://si.se/en/apply/scholarships/swedish-institute-scholarships-for-global-professionals/ гэсэн холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

5. Герман улсын Засгийн газрын тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг жил бүрийн наймдугаар сард зарлагдаж аравдугаар сард хаагддаг. Нэг жилдээ л гэхэд гадна, дотны 100 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгодог онцлогтой. Хэрэв та тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл бакалаврын зэргээ сүүлийн зургаан жилийн дотор хамгаалсан байх ёстой юм. https://www.scholars4dev.com/category/country/europe-scholarships/germany-scholarships/гэсэн холбоосоор та илүү ихийг олж мэднэ.

6. Япон улсын Засгийн газрын тэтгэлэг

Уг тэтгэлэгт хамрагдсанаар Японы их дээд сургуульд бүх төрлийн мэргэжлээр суралцах боломжийг олгодог. Тэтгэлгийн хэмжээ 50–100 хувийн хооронд байдаг. Бүртгэлийн хугацаа нэгдүгээр сар гэхэд хаагддаг болохыг анхаараарай. Тэтгэлэгт хамрагдахын тулд япон хэлний мэдлэг сайтай байх нь чухал юм. http://www. uk.emb-japan.go.jp/itpr_en/ mext_postgrad.html гэсэн холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

7. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд бакалавр болон магистрын сургалттай бүх их, дээд сургуулийн хүссэн хөтөлбөрөөсөө сонгон суралцах боломжтой байдаг. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа гуравдугаар сараар дуусгавар болдог. Бакалаврын голч дүн 2.6-аас дээш байхыг шаарддаг. http:// www.studyinkorea.go.kr/en/ main.do гэсэн хаягнаас илүү ихийг мэдэж болно.

8. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Энэ тэтгэлэг ч мөн жил бүр зарлагддаг. Магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад сурах боломжийг олгодог уг тэтгэлэг нь 10–100 хувь хүртэлх хөнгөлөлт үзүүлдэг. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд гуравдугаар сар гэхэд амжиж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бакалаврын голч дүн тань 2.5-аас дээш байх ёстой. http://http//en.csc.edu.cn/ гэсэн хаягаар дэлгэрүүлж судлах боломжтой юм.

9. Австри улсын Засгийн газрын тэтгэлэг

Мөн л жил бүр зарлагддаг уг тэтгэлгийн бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилдэг бөгөөд англи эсвэл герман хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. https://www.chinesescholarshipcouncil.com/ гэсэн хаягаар тэтгэлэгийн талаар илүү дэлгэрүүлж болно.

10. ОХУ-ын Засгийн газраас зарладаг тэтгэлэг

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдснаар тус улсын төрийн өмчит томоохон их, дээд сургуулиас сонгон суралцах боломжтой. Өргөдөл хүлээн авах хугацаа, тэтгэлэгийн талаарх мэдээллийг http://mng.rs.gov.ru/ сайтаас авч болно. Түүнчлэн Турк, Чех, Итали, Польш, Унгар, Канад, Бельги, Болгар улсын Засгийн газрын тэтгэлгүүд жил бүр зарлагддаг.

Ерөнхийдөө Засгийн газрын ихэнх тэтгэлэг оны эхний саруудад багтаж элсэлтээ авдаг. Тиймээс оюутан, сурагчид одооноос ямар чиглэлээр суралцахаа тодорхойлон, аль улсын тэтгэлгийг авах нь зүйтэй талаар судалж эхэлсэн нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: https://dnn.mn/