slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
California State University, Long Beach
Сургуулийн зэрэглэл: 3

Вэб сайт: www.csulb.edu

Калифорни мужийн их сургуулийн Long Beach буюу олонд Long Beach State, Cal State Long Beach, LBSU ба The Beach нэрүүдээр алдаршсан кампус нь Калифорни мужийн их сургуулийн системийн 23 салбар сургуулиуд дундаа 3 дахь хамгийн том кампустай сургууль ба цаашлаад Калифорни муж дотроо хамгийн их оюутан элсэн ордог их дээд сургууль ба 2014 оны намрын байдлаар 36,822 оюутан элсүүлэн авсан байдаг ба дангаараа хамгийн олон Магистрын хөтөлбөрийн оюутан элсүүлэн улмаар амжилттай төгсгөдөг их дээд сургууль юм. Мөн 2014 оны намар, нийт 2,283 багш ажилтантай байсан ба үүнээс 36.7 хувь нь эрдэм шинжилгээний байдлаар тухайн сургуулийн байнгын тогтмол багш сурган хүмүүжүүлэгч байдаг. 

Long Beach нь Лонг бийч хотын Лос Атлос гэгдэх хэсэгт байрладаг ба энэ нь Лос-Анжелес хотын зүүн өмнөд эргийн үзүүрийн хэсэгт оршдог. Нийт 137 төрлийн Бакалавр, 92 төрлийн Магистр ба 5 төрлийн Докторын мэргэжлээр оюутан суралцагчдыг бэлдэж байна. 

  •  Өмнөх бусад нэрс: o Los Angeles-Orange County State College (1949–50) o Long Beach State College (1950–64) o California State College, [at] Long Beach (1964–72) 
  • Уриа: Vox Veritas Vita (Латин) "Үнэнийг амьдралын нэгэн хэв маяг мэт хэлцгээе" 
  • Үүсгэн байгуулагдсан он: 1949 
  • Төрөл: Улсын 
  • Ерөнхийлөгч: Jane Close Conoley 
  • Багш ажилчдын тоо: 2,283 
  • Оюутан сурагчдын тоо 36,822 (2014 оны намар) o Бакалаврын 31,536 (2014 оны намар) o Магистрын 5,286 (2014 оны намар) o Докторын 147 (2013 оны намар) 
  • Байршил: Long Beach, California, United States 
  • Кампус: Хот суурингийн орчинтой, 131 га 
  • Бэлэг тэмдэг: Хар ба Алтан Шар 
  • Хоч: 49, Dirtbags, The Beach 
  • Харьяа: Калифорни мужийн их сургуулийн системд харьяалагдана.

Онлайн туслахfb-messenger