slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
Chungnam National University
Сургуулийн зэрэглэл: 15

Вэб сайт: plus.cnu.ac.kr
    Chungnam улсын их сургууль нь 1952 оны 5 сарын 25-нд Урлаг, Байгаль шинжлэл, Инженер гэсэн 3-н салбар сургуультайгаар  байгуулагдсан. Одоо тус сургууль нь 23 салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
Одоогоор нийт бакалаврын зэрэгт 26.000 оюутан, магистр, докторын зэрэгт 5.200 оюутан суралцаж байна. Мөн  Bowun салбар эмнэлгийн цогцолбор, Daedok  эрдэм шинжилгээний цогцолбортой . Тус сургууль нь 2000 онд нэр хүндээрээ Азидаа эхний 50-н  сургуулийн тоонд багтсан. Дэлхийн 28 орны 113 их дээд сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд  одоогоор тус сургуульд 700 гаруй гадаад оюутан суралцаж байна. Ирээдүйд Chungnam Их Сургууль нь эдийн засаг, нийгэм, урлаг соёлын хөгжил дэвшилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 
Мөн Азийн долоо хоног /Asiaweek/ -ээс  Азийн нэр хүндтэй 50-н сургуулийн нэгээр шалгарсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг багш нар хичээл ордог. /Багш нарынхаа судалгаа шинжилгээний ажилд зориулан тэтгэлэг олгодгоороо Cолонгостоо 2-рт ордог. /Боловсрол, соёл урлаг, спортын олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж оюутнуудаа өргөн цар хүрээтэйгээр  хамруулдаг. 
Хамгийн ойрын зорилт нь Дэлхийн шилдэг 100 их дээд сургуулийн нэг болох явдал юм. 

Онлайн туслахfb-messenger