slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Филиппин улсын тухай

 

    Филиппин (Aлбан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс) нь баруун Номхон далайд орших зүүн өмнөд Азийн 7,107 арлаас бүрдэх арлын орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Газар нутгын хэмжээгээрээ дэлхийд 64т, хүн амын тоогоороо дэлхийд 12т ордог. 2 конгресс бүхий ерөнхийлөгчийн засаглалтай Филиппин улс нь эдийн засгаараа Зүүн Азидаа тэргүүлэгч улсуудын нэгт ордог. Эдийн засгийн хувьд дэлхийд 39д ордог нь хөдөө аж ахуй тэр дундаа наргил модны самар, ананас, банана, цагаан будааны үйлдвэрлэл мөн цахим техникийн үйлдвэрлэл хөгжингүй байдагтай холбоотой.

    Мөн далайн дунд байрлах арлын орон учир бүтэн жилийн турш халуун дулаан уур амьсгалтай. Тиймээс ч аялал жуулчлал Филиппин улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Албан ёсны хэл нь Филипино болон Англи хэл бөгөөд орон нутгийн 19 хэл мөн зэрэгцэн оршдог. Цэцэрлэг, бага сургуулиас эхлэн Англи хэл заадаг учир хот, хотын ойролцоох газар нутгуудад ихэнх иргэд нь Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.

 

 Нийслэл: Манила
Албан ёсны хэл: Филипино хэл, Англи хэл
Засаглал: Конгресс бүхий ерөнхийлөгчийн засаглал
Газар нутгийн хэмжээ: 9.631.418 км квадрат
Хүн ам: 101,802,706
Мөнгөн тэмдэгт: Песо - ₱ (1USD = Php46.72 2015.10.28-ны байдлаар)
Цагийн бүс: UTC +08:00
Онлайн туслахfb-messenger