slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Австралийн тухай түгээмэл асуулт, хариулт

1. Оюутанд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай компани оюутанд Австрали улс болон сургуулийн тухай, визтэй холбоотой цогц мэдээллийг өгөх, оюутны бүх материалыг албан ёсны орчуулгын төвөөр орчуулах, сургуультай холбогдож урилга захиалах, элчингийн өргөдлүүдийг бөглөх, эрүүл мэндийн үзлэгийн цаг захиалж оюутны төлбөр тооцоог хийх, байр захиалах, цаашдаа их сургуульд ороход нь туслах гэх зэрэг бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Манай компаниар үйлчлүүлэн явсан оюутнуудтайгаа байнгын холбоотой байж, зөвлөгөө мэдээллээр ханган тусалдаг.


2. Би оюутны визээ хэрхэн мэдүүлэх вэ?

Хялбарчилсан виз мэдүүлгийн үйл явц 1 сар, бусад визний үйл явц 3 сар байдаг. Аль ч визэд орохоос өмнө 2 сарын өмнөөс материалаа бүрдүүлэх хэрэгтэй.


3. Бүртгүүлсний дараа визэд ороод хариу иртэл хэр хугацаа шаардагддаг вэ?

Хялбарчилсан виз мэдүүлэг 1 сар, бусад сургалтын визийг мэдүүлснээс хойш албан ёсоор 3 сар хүлээх ёстой байдаг хэдий ч манайхаас явуулсан материалын хариу 1-2 сарын дотор ирдэг.


4. Төгсөөд виз сунгуулах боломж байдаг уу?

Австрали руу 10 сараас дээш хугацаагаар сурахаар явсан тохиолдолд тэндээ визээ сунгаад үргэлжлүүлэн сурч болно. Мэргэжлээрээ сурч төгссөний дараа 1 жил ажиллах эрхтэй байдаг.


5. Танайх ямар ямар сургуультай харилцаатай ажилладаг вэ?

Манайх Sydney хотод байрладаг Strathfield College, AICE College-ийн хэлний бэлтгэлүүд рүү явуулдаг бөгөөд эдгээр коллежоор дамжуулан University of Sydney, University of Melbourne, Adelaide University, Newcastle University, Griffith University зэрэг дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад шилжин суралцах боломжтой. Мөн Sydney, Melbourne, Brisbane, Geelong, Gold Coast, Cairns хотуудад байрладаг Holmes Institute, Wollongong, Sydney хотод байрладаг University of Wollongong болон Австралид эдийн засаг бизнесийн чиглэлээр нэгд ордог Deakin University-тэй хамтран ажилладаг.


6. Бүртгэл хэзээ явагддаг вэ?

Хэлний бэлтгэл 7 хоног бүр элсэлт авдаг тул та хэзээ ч бүртгүүлж болно. Үндсэн ангийн хувьд сургуулиасаа хамаарч 2, 5 саруудад эсвэл 3,7,9 саруудад элсэлтээ авдаг учир 1-2 сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй.


7. Адестат, бакалаврын дипломын голч хэдээс дээш байж сургуульд орох боломжтой вэ?

Хэлний бэлтгэлд голч оноо хардаггүй. Их сургуульд орох бол тухайн сургуулийн шаардлагыг нягтлан харах хэрэгтэй.


8. Заавал оноотой байж үндсэн ангидаа орох уу?

Оноогүй бол хэлний бэлтгэлд сууж болох бөгөөд хэрэв оноотой бол шууд үндсэн ангидаа ордог. Үндсэн ангидаа шууд элсэн орохын тулд бакалаврт IELTS 6.0, IBT TOEFL 80, магистрт IELTS 6.5, IBT TOEFL 88 байх шаардлагатай.


9. Австралид сурч байхдаа ажил хийж болох уу?

Австралид очингуутаа шууд цагийн ажил хийх боломжтой бөгөөд 7 хоногт 20 цаг ажиллахаас гадна амралтын үеэр цагийн хязгаарлалтгүй ажиллаж болно. Цагийн ажлын хөлс хамгийн багадаа 16-18 австрали доллар байдаг.


10. Амьдралын өртөг хэр вэ? Сард дунджаар хэр их мөнгө хүнсэнд зарцуулах бол?

Сард байр, хоол нийлээд ганцаараа амьдардаг бол 1000-1200$ орчим, хоёулаа амьдардаг бол 700$ орчим зарцуулна.


11. Тэтгэлгээр сурах боломж хэр байдаг вэ?

Австралид хичээлийн хажуугаар олон нийтийн ажилд сайн оролцдог бол их сургуульдаа тэтгэлэг авах боломжтой.


12. Гэр бүлээ дагуулж явж болох уу?

12 сараас дээш хугацаагаар Австралид сурах бол гэр бүлийн гишүүнээ авч явж болно. Гэр бүлийн гишүүнийг бичиг баримтаар нотлох бөгөөд зөвхөн гэр бүлийн хүн (эхнэр /нөхөр, хүүхэд) байх шаардлагатай. Мөн хамт виз мэдүүлж байгаа гишүүдэд хүрэлцэхүйц санхүүгийн материалуудыг хавсаргах хэрэгтэй.


13. Бага насны хүүхдээ дагуулж явж болох уу?

Хүүхдээ дагуулж явж болох ба энэ тохиолдолд улсын цэцэрлэгүүд суурь хураамж авдаг, хувийн сургуулиуд өөрсдийн тогтоосон үнэ тарифтай байдаг. Мөн Австралид өдөр өнжүүлэх газрууд олон байдаг.


14. Цагийн ажил яаж олох вэ?

Сургуулийн зарлалын самбарт ямар ямар шинэ ажлын байр байгааг байнга зарласан байдаг. Мөн gumtree.com сайтаас өөрт тохирсон цагийн ажлыг хайж болно.


15. 18-аас доош настай бол асран хамгаалагчийн төлбөр төлөх хэрэгтэй юу?

Хэрэв оюутан 18 нас хүрээгүй бол түүнийг Австралид суралцах хугацаанд буюу 18 нас хүртэл асран хамгаалах хуулийн этгээд заавал байх ёстой гэсэн шаардлагыг Австралийн элчин сайдын яамнаас тавьдаг. Тиймээс сонгосон сургуулиас болон байрлах айлаас нь тухайн оюутны асран хамгаалагч болдог бөгөөд 18 нас хүртлээ асран хамгаалагчийн төлбөр төлөх ёстой. Асран хамгаалагчийн төлбөр сургуулиасаа хамаараад 7 хоногт 40-60 австрали доллар байдаг.


16.  Хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа яаж орох вэ?

Хэлний бэлтгэлийн дуусах хугацаанаас 1-2 сарын өмнө дараагийн сургалтад элсэн орох өргөдлөө мэдүүлж зөвшөөрлөө авна. Зөвшөөрсөн хуудсыг цагаачлалын албанд аваачиж визээ сунгуулна.


17. Хэлний бэлтгэлд хамгийн удаандаа хэдэн жил суралцах боломжтой вэ?

Элчингээс зөвшөөрсөн суралцах хугацаа нь 50 долоо хоног буюу 11 сар байдаг. Оюутны түвшингээс хамаарч үүнээс бага хугацаанд ч төгсөж болно. Цаашид хэлний бэлтгэлдээ дахин 1 жил сунган суралцаж болно.

Онлайн туслахfb-messenger