slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Япон улсын тухай түгээмэл асуулт, хариулт


1. ОЮУТАНД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Манай компани оюутанд Япон улс болон сургуулийн тухай, визтэй холбоотой цогц мэдээллийг өгөх, оюутны бүх материалыг албан ёсны орчуулгын төвөөр орчуулах, сургуультай холбогдож урилга захиалах, элчингийн өргөдлүүдийг бөглөх, эрүүл мэндийн үзлэгийн цаг захиалж оюутны төлбөр тооцоог хийх, байр захиалах, цаашдаа их сургуульд ороход нь туслах гэх зэрэг бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Манай компаниар үйлчлүүлэн явсан оюутнуудтайгаа байнгын холбоотой байж, зөвлөгөө мэдээллээр ханган тусалдаг.


2. СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ХЭЗЭЭ ЯВАГДДАГ ВЭ?

Хэлний бэлтгэлийн хичээл 1, 4, 7, 10 сард эхэлдэг бөгөөд энэ хугацаанаас 3-4 сарын өмнө материалаа бүрдүүлж эхлэх хэрэгтэй


3. ОРШИН СУУХ ЭРХ  ГЭЖ ЮУ ВЭ? ОРШИН СУУХ ЭРХИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Та алба, амины аль ч зорилгоор Япон улсад очих хүсэлтэй бол тухайн улсын визийг буюу оршин суух зөвшөөрлийг авсан байх хэрэгтэй.


4. ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ЯМАР ХУГАЦААНД ШИЙДЭГДЭХ ВЭ?

Материалаа бүрдүүлж өгсөнөөс хойш 2-3 сарын хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг


5. АМЬДРАЛЫН ӨРТӨГ ХЭР ВЭ? САРД  ДУНДЖААР ХЭДЭН ТӨГРӨГ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ЗАРЦУУЛАХ БОЛ ?

Амжиргааны зардал сард дунджаар 30.000-50.000 иен байдаг


6. ТЭТГЭЛЭГЭЭР СУРАХ  БОЛОМЖ ХЭР БАЙДАГ ВЭ?

Гадаад оюутнууд төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Байгууллагын, хүндэт сурагчийн, ирцийн тэтгэлэг, урамшуулах тэтгэлэг, дүнгийн тэтгэлэг зэрэг олон төрлийн тэтгэлэгүүд зарлагддаг


7. ЦАГИЙН АЖИЛ ЯАЖ ОЛОХ ВЭ?

Манайхтай харилцаатай хэлний сургууль дэргэдээ хөдөлмөрийн биржтэй бөгөөд энэ төвөөрөө дамжуулан оюутнуудаа ажилд зуучилдаг.  1 цагийн ажлын хөлс нь дунджаар 1400 иен байдаг.


8. ХЭЛНИЙ БЭЛТГЭЛЭЭ ТӨГСӨӨД ҮНДСЭН АНГИДАА ЯАЖ ОРОХ ВЭ?

Сургууль бүр өөр өөр шаардлагатай ба үүнд англи болон япон хэлний шалгалтууд өгөх, элсэлийн ярилцлага авах, эссэ бичүүлэх, бусад шалгалт өгсөн байх зэрэг шалгуурууд багтдаг.


9. ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ЯМАР ШАЛГАЛТУУД БАЙДАГ ВЭ?

Examination for japanese University Admission for international Students /EJU/, Japanese LanguageProtiency Test буюу JLPT зэрэг шалгалт байдаг.


10. ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХАМГИЙН УДААНДАА ЯМАР ХУГАЦААГААР СУРЧ БОЛОХ ВЭ?

Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй бол 1-2 жил хэлний бэлтгэлд суралцах боломжтой

Онлайн туслахfb-messenger