slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Япон улсын тухай


    Япон (Ниппон эсвэл Нихон, “Наран гаралт”) нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм. Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог ба өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Мөн олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна. Япон улс зодооны урлаг, цэцгийн урлаг, бийрээр уран бичих урлаг, Японы сонгодог драмын жүжиг зэрэг уламжлалт өв соёлоос гадна хүүхэлдэйн кино, зурагт ном, компьютер тоглоом, кино урлаг гэх мэт орчин үеийн соёл нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.Япон улс нь 8 (Хоккайдо, Тоохокү, Кантоо, Чюүбү, Кинки буюу Кансай, Чюүгокү, Шикокү, Кюүшюү) бүс нутагт харьяалагддаг 47 засаг захиргааны нэгж болж хуваагдана. Үүнд Токио гэсэн нэртэй 1 өргөн хот , Хоккайдо гэх 1 хязгаар, Осака, Киото гэдэг 2 хотожсон аймаг, бусад нэр бүхий 43 энгийн аймаг багтана.



 Нийслэл:
Токио
Албан ёсны хэл:
Япон хэл
Засаглал:
Үндсэн хуульт хаант засаг
Газар нутгийн хэмжээ:
377,944 км квадрат
Хүн ам:
127 сая 960 мянга
Дундаж наслалт:
82.7
Тусгаар тогтнол:

ДНБ:
4.396 триллион доллар
Мөнгөн тэмдэгт:
Иен
Улсын код:
+81
Онлайн туслахfb-messenger