slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Канад улсын тухай



    Канад нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэж, урд талаараа АНУ-тай хил залгадаг. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог ба үзэсгэлэнт байгальтай, хүн ард нь байгалиа хайрлан хамгаалдаг орон юм. Уур амьсгалын хувьд Монголтой төстэй эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -3 аас -17 хэм, зундаа +13 аас +18 хэм дулаан байдаг.
    Мөн Канад Улс нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар өндөр хөгжсөн, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. Улсын эдийн засагт нь аж үйлдвэр, эрдэс, түүхий эд, нефть, байгалийн хий, ойн аж ахуй, загас агнуур, хөдөө аж ахуй зонхилдог. Канадын эдийн засагт чухал ач холбогдолтой гол хотуудын тоонд нийслэл хот Оттава, хамгийн хүн ам ихтэй хот нь Торонто, далайн эргийн үзэсгэлэнт хот Ванкувер, санхүү эдийн засгийн төв хот Торонто, шатахууны үйлдвэрлэлээрээ алдартай Калгари хот болон Монтриал, Эдмонтон зэрэг хотууд ордог.



    Олон үндэстэн оршин суудаг тул иргэд нь найрсаг бөгөөд жил бүрийн амьдрахад хамгийн таатай хотуудын судалгаагаар Канадын хотууд дээгүүр байр эзэлдэг. Боловсролын чанарын хувьд ч шилдэгт тооцогддог ба гадаад оюутны тоогоороо дэлхийд эхний 10-т багтдаг. Мэргэжлийн чиглэлээрээ суралцах хугацаандаа цагаар ажиллах, суралцаж төгсөөд 3 хүртэл жил ажиллах эрхтэй байдаг. Бараг бүх коллеж, их сургуулиуд өөрийн гэсэн хэлний бэлтгэлтэй ба түүнд сурч амжилттай төгсвөл тухайн сургуулийн хэлний шалгуурыг хангадаг. Орчинд нь англи хэлийг сурвал Монголд сурснаас илүү хурдан хугацаанд хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой байдаг.

    Канадын коллежуудын хувьд компани, байгууллагуудтай холбоотой ажилладаг тул ажлын байран дээр ямар чадвар, мэдлэг илүү хэрэгтэй байгааг тодорхойлж хөтөлбөртөө тусгадгаараа давуу талтай. Коллежид сурснаар онол гэхээсээ практик талын мэдлэг түлхүү олж авах ба их сургуульд шилжин суралцах боломжтой. Харин их дээд сургуулиуд нь дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх чанартай боловсрол олгодгоороо давуу талтай. Дэлхийн шилдэг 200 сургуулийн жагсаалтанд Канадын 12 гаруй их дээд сургууль багтдаг.

 Нийслэл:
Оттава
Албан ёсны хэл:
Англи, Франц, орон нутгийн албан ёсны 8 хэл
Засаглал:
Парламентийн, Ардчилал ба Үндсэн Хуульт Хаант улс
Газар нутгийн хэмжээ:
3.287.263 км квадрат
Хүн ам:
34 сая 780 мянга
Дундаж наслалт:
82
Тусгаар тогтнол:
1945 оны 08 сарын 15
ДНБ:
1.396 триллион доллар
Мөнгөн тэмдэгт:
Канад доллар
Улсын код:
+

Онлайн туслахfb-messenger