slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Австрали улсын тухай



   Австрали улс нь дэлхийн бөмбөрцгийн урд хэсэгт бүтэн тивийг эзлэн орших цорын ганц тив улс бөгөөд хамгийн жижиг тивд тооцогддог боловч улсын хувьд газар нутгийнхаа хэмжээгээр 6-рт ордог. Энэтхэгийн болон Номхон далайгаар хүрээлэгдэн орших энэхүү тив улс Ази тивээс Арафура, Тиморын тэнгисээр тусгаарлагдаж, Тасманы тэнгисээр Шинэ Зеланд улсаас тусгаарлагдана. Өргөн уудам газар нутагтай тул уур амьсгал, байгалийн тогтоцын хувьд олон янз. Тивийн зүүн хойд хэсэгт халуун орны ой мод элбэг бол, зүүн, баруун урд, зүүн урд хэсгээрээ уулархаг, төв хэсгийг халуун цөл бүрхсэн байдаг.

    Уур амьсгалын хувьд жилийн 4 улиралд таатай, халуун дулаан уур амьсгал зонхилдог бөгөөд Монголд өвөл болж байхад Австралид зун болж байдаг онцлогтой. Колончлол, Европын суурьшилтын дүнд хүн амын ихэнх хувь нь Англи, Ирланд цустай байдаг. 2011 оны тооллогоор хүн амын 85-92% нь Европ гаралтай Австрали, 12% нь Ази гаралтай Австраличууд байсан байна. Австрали улс дахь Монголын ЭСЯ-ны хийсэн судалгаагаар 2,000 орчим Монгол иргэн амьдардаг ба 2000-2014 онд 198 иргэн Австралийн иргэн болсон байдаг.



    Австрали нь газар тариалан, хонины аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлж байна. Нэг хүнд ноогдох ҮНБ-ний хэмжээгээр дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг бөгөөд дэлхийн хамгийн стресс багатай, оршин суугчид нь хамгийн аз жаргалтай улс юм. Австрали улс нь улсын 37, хувийн 2 их сургуультай. Сургуулиуд нь байгуулагдаад удаагүй ч 2014-2015 оны дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтад 4 сургууль нь орсон байдаг. Дэлхийн нэр хүнд бүхий TimesHigher Education-ээс гаргасан 50-н жилийн дотор байгуулагдсан шилдэг 100 сургуулийн жагсаалтаар Австралийн 12 сургууль ордог.


Яагаад заавал Австрали гэж?

    1. Дэлхийн олон орноос шилэгдэж ирсэн, эрхэлсэн мэргэжлээрээ дэлхийд тэргүүлэгч эксперт багш нар бүхий дэлхийн топ сургуулиуд Австралийн боловсролын салбарыг дэлхийд өндөрт өргөж байна.
    2. Боловсрол нь австралийн голлох салбаруудын нэг учраас олон улсын оюутнуудад ээлтэй, найрсаг ханддаг, олон төрлийн хөнгөлөлт урамшуулал байдаг.
     Нийслэл:
    Канбера
    Албан ёсны хэл:
    Англи (дэ факто)
    Засаглал:
    Парламентийн, Ардчилал ба Үндсэн Хуульт Хаант улс
    Газар нутгийн хэмжээ:
    7.741.220 км квадрат
    Хүн ам:
    21 сая 310 мянга
    Дундаж наслалт:
    82
    Тусгаар тогтнол:
    1788 оны 1 сарын 26
    ДНБ:
    718.4 тэрбум доллар
    Мөнгөн тэмдэгт:
    Австрали доллар
    Улсын код:
    +61

    Онлайн туслахfb-messenger