slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Солонгосын тухай түгээмэл асуулт, хариулт

Сургуулийн бүртгэл хэзээ явагддаг вэ?

Хэлний бэлтгэл жил бүрийн 3,6,9,12 саруудад, Бакалавр, Магистрын шинэ хичээл 3,9 сард эхэлдэг. Хичээл эхлэхээс 2-4 сарын өмнө бүртгүүлсэн байх хэрэгтэй.


Адестат бакалаврын дипломын голч хэдээс дээш байж сургуульд орох боломжтой вэ?

Адестатын голч 80%-аас дээш, Дипломын голч 2.5-аас дээш байх ёстой.


Бүртгүүлээд визэнд ороод хариу иртэл хэр хугацаа шаардагддаг вэ?

Визний хариу ажлын 7-10 хоногт гарна.


Би визээ авчихсан хэзээ зорчиж болох вэ?

Виз авснаас 3 сарын дотор Солонгос руу явсан байх хэрэгтэй.


Танайх ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Давуу тал

Сургуулиудын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, визний материалуудыг баталгаат орчуулгын төвөөрөө орчуулах, Солонгос хэлний үнэгүй сургалт, байр болон онгоцноос тосох үйлчилгээ захиалах, материал бүрдүүлэлт мөн гэр бүлээ урихад нь тусламж дэмжлэг үзүүлнэ.


Очоод шууд цагийн ажил хийж болох уу?

Очоод гадаад иргэний түр оршин суух үнэмлэх аваад 6 сар болсны дараа цагийн ажлын зөвшөөрлөө аваад хийх боломжтой.


Цагийн ажлын хөлс?

1 цагийн ажлын доод хөлс нь 5000-8000 вон.


1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөр дунджаар хэд вэ?

Байршил зэрэглэлээсээ шалтгаалан 3.000.000-6.000.000 вон байдаг.


Тэтгэлгээр сурах боломж хэр байдаг вэ?

Адестат, дипломын голч дүнгээр хэлний бэлтгэлдээ тэтгэлэгт хамрагдах боломжтойгоос гадна, үндсэн ангидаа орохдоо Солонгос хэлний TOPIK-ын оноогоор маш өндөр тэтгэлэг авах боломжтой. Мөн дэвшин суралцахдаа өмнөх семестрийнхээ голч дүнгээс 50-100% хүртэлх тэтгэлэгт хамрагдах боломжтой.


Онооны шалгуур нь юу вэ?

Бакалавр TOPIK-3, Магистр TOPIK-4-с дээш оноотой байж үндсэн ангидаа орно.


Хэзээ амраад хэзээ хичээл эхэлдэг вэ?

Хэлний бэлтгэл 10-н долоо хоног хичээллээд 2-3 долоо хоног амраад дараагийн семестрийн хичээл эхэлнэ.

Бакалавр, Магистр нь 3-4 сар хичээллээд 2 сар орчим амраад дараагийн семестрийн хичээл эхэлнэ.

Онлайн туслахfb-messenger