slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Солонгос улсын тухай

    Байршил: БНСУ буюу Өмнөд Солонгос нь Солонгосын хойгийн өмнөд хэсгийг эзлэн оршдог бөгөөд 9 муж, 7 бие даасан хот, 1нийслэлтэй. БНСУ нь хойд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу Хойд Солонгостой хиллэдэг. Баруун талд нь Хятад, зүүн талд Япон улс байрладаг. Эдийн засаг: Өмнөд Солонгос нь Дэлхийн аж үйлдвэржсэн 20 орны нэг, мөн Азийн хамгийн баян улсуудын нэг гэж тооцогдож байна. Солонгос нь экспортын хэмжээгээрээ Дэлхийд эхний 10-т багтах ба НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэргийн гишүүн орон юм. Солонгосын цэрэг арми нь Дэлхийд эхний 6-д, цэргийн зардлын хэмжээгээрээ эхний 10-т багтана. Өмнөд Солонгосын эдийн засаг Дэлхийд 12-т, Азид 3-т ордог. Өмнөд Солонгос нь эдийн засгийн хурдтай өсөлтөөрөө “Азийн 4 бар” гэж нэрлэгддэг төдийгүй шинжлэх ухаан, технологийн хувьд дэлхийд тэргүүлэх улсын нэг юм. Солонгосын эдийн засгийн гол тулгуур нь автомашин,хагас дамжуулагч, электроник , усан онгоц, гангийн үйлдвэр юм.

    Уур амьсгал: Монголтой адил хавар, зун, намар, өвөл гэсэн жилийн 4 улиралтай. Өвөлдөө -7/ +1 хүрч хүйтрэх ба зундаа +22/+29 хүрч халдаг. Уулархаг газраараа илүү хүйтрэх боловч угийн чийглэг учраас Монгол шиг их хүйтэн биш. Зун нь 7 сард борооны улирал эхлэх ба бараг л өдөр бүр бороо асгардаг. Өмнөд эрэг орчмоор аадар бороо бүхий хар салхи зуны сүүл саруудад үзэгдэнэ.

    Солонгос хэл: Солонгос хэл нь Урал-Алтайн хэлний бүлэгт хамаарагддаг ба энэ бүлэгт Монгол, Турк, Төвд, Унгар, Япон зэрэглэлүүд багтдаг. Өгүүлбэрийн бүтэц зэрэг нь монгол хэлтэй төстэй болохоор сурахад хялбар. Солонгос хэлний цагаан толгойг Хангыл гэх ба 15-р зууны үед Сэжун Их хааны заавраар анх зохиож байсан. Нийт 78 сая орчим хүн Солонгос хэлийг ашигладаг.


 Нийслэл:
Сөүл
Албан ёсны хэл:
Солонгос хэл
Засаглал:
Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал
Газар нутгийн хэмжээ:
99.720 км квадрат
Хүн ам:
50 сая 734 мянга 284
Дундаж наслалт:
81
Тусгаар тогтнол:
1945 оны 08 сарын 15
ДНБ:
1.276 триллион доллар
Мөнгөн тэмдэгт:
Вон
Улсын код:
+82

Онлайн туслахfb-messenger