slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Америкийн тухай түгээмэл асуулт, хариулт

Оюутанд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай компани оюутанд АНУ болон Америкийн сургуулиудын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, визтэй холбоотой цогц мэдээлэл олгох, суралцахаар бүртгүүлсэн оюутны материалуудыг албан ёсны орчуулгын төвөөр орчуулах, сонгосон сургуультай холбогдож урилга захиалах, элчингийн өргөдөл бөглөх болон ярилцлагын цаг товлох, элчингийн ярилцлагад бэлдэх, байр болон онгоцноос тосох үйлчилгээ захиалах зэрэг цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Мөн манайхаар зуучлуулан явсан оюутнуудтайгаа байнга харилцаа холбоотой байж, зөвлөгөө мэдээллээр ханган тусалдаг давуу талтай.


I-20 гэж юу болох, хэрхэн авах вэ?

I-20 гэдэг нь АНУ-ын засгийн газрын албан маягт, тухайн сургуулийн урилга бөгөөд F-1 эсвэл M-1 визийг мэдүүлж буй цагаачлалын бус оюутан авах ёстой. I-20 маягт нь тухайн сургуульд тэнцсэний баталгаа болдог бөгөөд SEVIS I-901 хураамж төлж I-20-г идэвхжүүлснээр визний статусаа өөрчлөх болон АНУ-д нэвтрэхэд шаардагдах мэдээллийг агуулсан байдаг.

 

Би оюутны визээ хэрхэн мэдүүлэх ёстой вэ?

I-20 маягтаа авсан даруй гадаад оюутны F-1 виз мэдүүлэх хэрэгтэй. Үүний тулд элчингийн визний маягтыг бөглөж, элчингийн цагаа захиална. Товлосон өдрөө өөрийн биеэр элчингийн ярилцлагад орж, визний хариу тухайн өдөртөө гарна.

 

F-1 визтэй оюутан АНУ-д ажил хийж болох уу?

F-1 визтэй оюутнууд бүтэн цагаар хичээл үзэх шаардлагатай байдаг бөгөөд хичээлийн хажуугаар сургуулийн хотхонд долоо хоногт дээд тал нь 20 цаг ажил хийх зөвшөөрөлтэй. Оюутны статусаа нэг жил хадгалсны дараа USCIS-аас оюутны хотхоноос гадуур ажиллах зөвшөөрөл хүсэж болно.

 

SEVIS систем гэж юу болох, энэ нь надад ямар хамааралтай вэ?

SEVIS буюу Оюутан болон Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем нь сургууль, солилцооны хөтөлбөрүүдийн шинээр элссэн болон үргэлжлүүлэн сурч байгаа гадаадын оюутан болон солилцооны зорчигчдын статусын мэдээллийн систем юм. Тиймээс АНУ-ын элчингийн ярилцлагад орохоосоо өмнө онлайнаар мэдээллээ бүртгүүлж, SEVIS-ийн хураамж болох 200 ам.долларыг төлсөн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл энэ нь таны I-20 маягтын тусламжтайгаар аль сургуульд сурч байна вэ гэсэн оюутны статусыг тань хянадаг нэгдсэн систем юм.

 

Танайх ямар ямар сургуультай харилцаатай ажилладаг вэ?

Манай компани Washington мужийн Seattle хот дахь Everett Community College, Shoreline Community College, Wisconsin мужийн Madison хотод байрлах WESLI Institute, Arizona мужийн Phoenix хотод байрлах Arizona State University, California мужийн Chico хотод байрлах CaliforniaState University гэх мэт АНУ-ын олон шилдэг сургуулиудтай хамтран ажилладаг.

 

Заавал англи хэлний оноотой байж үндсэн ангидаа орох уу?

Тийм. Бакалаврын ангид TOEFL IBT-61, IELTS 6.0 оноотой бол, Магистрын ангид TOEFL IBT-80, IELTS 6.5-аас дээш оноотой бол хэлний бэлтгэлд суухгүйгээр үндсэн ангидаа элсэн суралцах боломжтой. Гэхдээ тухайн сургуулиудын нэмэлт шаардлагуудыг харгалзан үзэх нь чухал.

 

Бүртгэл хэзээ явагддаг вэ?

Коллежийн элсэлт 1,3,6,9 саруудад явагддаг ба их сургуулийн хэлний бэлтгэл жилд 4-5 удаа, Бакалавр, Магистрын ангиуд ихэвчлэн 1,5,9 саруудад хичээл нь эхэлдэг тул дээрх хугацаанаас 1-3 сарын өмнө сургуульдаа бүртгүүлэх нь зүйтэй.

 

Бүртгүүлсний дараа визэд ороод хариу иртэлхэр хугацаа шаардагддаг вэ?

Манай компанид бүртгүүлснээс 1-2 сарын дараа элчингийн визний ярилцлагад орж тухайн өдөртөө визний хариу гарна.

 

Цагийн ажлын хөлс хэр байдаг вэ?

Муж мужаасаа шалтгаалаад 1 цагийн хөлс нь дунджаар $8.50-$12.50 байдаг.

 

Тэтгэлгээр сурах боломж хэр байдаг вэ?

Ер нь бол боломж бий. Тухайн оюутны идэвх зүтгэл, сурлагын дүн, санхүүгийн боломж зэргээс шалтгаалан үндсэн ангидаа ороход тухайн сургуулиас зарлагдаж байгаа маш олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломж байдаг. Ихэнх сургуулийн тэтгэлгийн анкет хүлээн авах үе нь 5-р сар байдаг.

 

Хэдэн семестр хичээллэдэг вэ?

Сургууль болгон өөр өөр байдаг. Коллежууд жилд 3 семестртэй бол их сургууль үндсэн 2 семестртэй. Харин хэлний бэлтгэл ньтүвшингээсээ хамаараад жилд 4-5 семестр хичээллэдэг. Нэг семестрийн үргэлжлэх хугацаа нь сургуулиудаас хамаарч харилцан адилгүй байдаг.

 

Хэлний бэлтгэлээр явбал виз гаралт муу байдаг уу?

АНУ-д хэлний сургалтын төвүүд олон байдаг. Эдгээр төвүүдрүү зөвхөн хэлний бэлтгэлд сурахаар виз мэдүүлж байгаа бол виз гаралт муу байдаг. Харин тухайн бакалавр магистрын зэрэг олгодог сургуулиудын хэлний бэлтгэлд явах бол виз гаралт харьцангуй өндөр байдаг.

Онлайн туслахfb-messenger