slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Америк улсын тухай


    АНУ нь Хойд Америк тивд хойд талаараа Канад улстай, урд талаараа Мексик улстай хиллэн оршдог, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 4-рт ордог өргөн уудам газар нутагтай улс юм.

    1776 онд Их Британи улсаас салж, тусгаар тогтносон энэхүү улс нь олон улс үндэстэн зэрэгцэн оршдог, эрх чөлөө эрэлхийлсэн хүмүүсийн зорин очдог улс гэдгээрээ алдартай. Хүн амын 77.7% нь цагаан арьст америкчууд, 13.2%-ийг Африк гаралтай Америкчууд, 5.3%-ийг Ази гаралтай Америкчууд, 1.2%-ийг уугуул Америкчууд эзэлдэг. Америк дахь Монголчуудын Холбооны хийсэн судалгаагаар 20,000 орчим Монгол АНУ-д ажиллаж, сурч, амьдардаг байна.

    Хоёр талаараа Атлантын болон Номхон далайгаар хүрээлүүлсэн АНУ байгалийн өвөрмөц тогтоц бүхий олон бүстэй бөгөөд уур амьсгалын хувьд ч олон янз байдаг. Тухайлбал: баруун эргээрээ Номхон далайн чийглэг, дулаан уур амьсгал зонхилдог бол төвийн Техас, Аризона муж нутгуудын газар нутаг цөлөрхөг, халуун хуурай уур амьсгалтай. Хойд хэсгийн Иллинои, Уисконсин мужууд хуурай, сэрүүн уур амьсгал зонхилдог.


    2015 оны Дэлхийн Шилдэг 100 сургуулийн жагсаалтад АНУ-ын 53 сургууль орсон байна. АНУ нь мэргэжлийн өргөн сонголт, тохилог, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхим, дэлхийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн эрдэмтэн багш нараараа бусад улсаас ялгарахаас гадна оюутанд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бие даан шийдвэр гаргах гэх мэт хувь хүний ажил, амьдралд нэн шаардлагатай чадваруудыг эзэмшүүлдгээрээ давуу талтай юм. Тиймдээ ч АНУ-ын сургуулийн төгсөгчид дэлхийн томоохон пүүс, компаниудын CEO, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, IT чиглэлийн чадварлаг инженерүүд болсон байдаг.

    Их сургуулиуд нь голчлон хавар, намар гэсэн 2 улиралтай байдаг ба 1 ба 8 сарын сүүлээр эхэлдэг. Дээд сургууль, коллежууд нь ихэвчлэн намар, өвөл, хавар гэсэн 3 улиралтай байдаг.

 Нийслэл:
Вашингтон ДС
Албан ёсны хэл:
Англи
Засаглал:
Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал
Газар нутгийн хэмжээ:
9.631.418 км квадрат
Хүн ам:
314 сая 159 мянга 265
Дундаж наслалт:
78
Тусгаар тогтнол:
1776 оны 7 сарын 4
ДНБ:
48.147 доллар /1 хүнд ноогдох/
Мөнгөн тэмдэгт:
Америк доллар /USD/
Цагийн бүс:
8,7,6,5
Онлайн туслахfb-messenger