slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ гэж юу вэ?

EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ гэж юу вэ?

ХЭЗТ-СХТТШ -(хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо-солонгос хэлний түвшин тогтоох шалгалт)

ХЭЗОТ-СХТТШ-ыг зохион байгуулснаар ажил хүсэгч гадаад иргэний солонгосоор илэрхийлэх чадвар, солонгосын нийгмийн талаарх ойлголтыг шалган дүгнэлтийг гаргах боломжтой болдог. Энэхүү дүгнэлтээ ажил хайгчдын бүртгэлийн материалд хөндлөнгийн шалгуураар ашиглахын сацуу Солонгосын талаарх суурь ойлголт дээрээ үндэслэн тухайн улсад дасан зохицож чадах эсэхийг нь мэдэх боломжтой болдог.

Шалгалтын хугацаа: 1 цаг 10 мин (сонсгол:30 мин, уншалага:40 мин)

РВТ(Цаасан)

Ангилал

 

Дүгнэх хүрээ

Асуултын тоо

Нийт оноо

Хугацаа

Нийлбэр

 

50

200

70 минут

Унших шалгалт

-Үгийн сан, хэлзүй

 

-Бодит хэрэглээнд

суурилсан мэдээлэл

 

-Уншиж ойлгох

25

100

40 минут

Сонсох шалгалт

-Сонссон зүйлээ тэмдэглэх

 

-Харж ажиллах

 

-Харилцан яриа,  яриа

25

100

30 минут

 

СВТ(компьютеран)

Ангилал

 

Асуултын тоо

Нийт оноо

Хугацаа

Нийлбэр

40

200

50 минут

Унших шалгалт

20

100

25 минут

Сонсох шалгалт

20

100

25 минут

 

Үнэлгээний агуулга:

·         Солонгосын өдөр тутмын амьдралд шаардлагатай үндсэн зүйлсийг ойлгох чадвар

·         Аж ахуйн нэгжүүдэд ажиллахад шаардлагатай суурь солонгос хэлний ярианы чадвар

·         Солонгосын аж ахуй, үйлдвэрийн  соёлын талаарх ойлголт

Шалгалтанд бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

·         Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 03-р сарын 07-аас 1999 оны 03-р сарын      06-ний өдрийн хооронд төрсөн байх)

·         Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

·         Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

·         Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

Үнэлгээний арга: Харьцуулан дүгнэх

Тэнцэгчийг шалгаруулах жишиг: 88 онооноос дээш оноо (нийт 200 оноо) авсан хүмүүсээс хамгийн өндөр онооны дарааллаар сонгож авна.

Тестийн стандарт:

Унших шалгалтын хэсэг

Шалгалтын агуулга

1.      Солонгос хэлний чадвар

2.      Солонгосын соёлын ойлголт

3.      Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалал

Тестийн хүрээ

·         Эд юмс, нөхцөл байдлын тайлбар

·         Солонгос хэлний үгийн сан, хэлзүй

·         Бодит хэрэглээнд суурилсан мэдээ мэдээлэл

·         Тайлбар эхийг ойлгох болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой тэмдэг, аюулгүйн зүйл г.м

Шалгах арга

4 өөр хариултаас сонгох

Асуултын тоо

25 асуулт

Хугацаа

40 мин

 

Зорилго

Ерөнхий төрөл

Тест ажиллах заавар

 

Эд юмс, нөхцөл байдлыг ёсоор нь таниж, ойлгож байгаа эсэхийг шалгах

Эд юмс, нөхцөл байдлын тайлбар (хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтай холбоотой агуулгыг багтаасан)

Зургийг хараад тохирох өгүүлбэрийг сонгох

 

Үгийг зөв тохируулан ашиглах, бичвэрт өгүүлбэр ба хэлзүйг хэрэглэх чадварыг дүгнэх

Үгийн  сан, хэлзүй (хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтай холбоотой агуулгыг багтаасан)

Хаалтанд орох үг, өгүүлбэрийг сонгох

Өдөр тутмын амьдрал болон ажлын орчинд тааралдах замын тэмдэг, танилцуулгын тэмдэг, аюулгүй байдлын тэмдэглэгээ зэрэг төрөл бүрийн тэмдэглэгээний утгыг ойлгож байгаа эсэхийг шалгах(Ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой тэмдэг, самбарын агуулгыг ойлгож байгаагаар нь осол аюулаас сэргийлэх зорилготой)

Бодит хэрэглээнд суурилсан мэдээлэл (хөдөлмөрийн аюулгүй байдал ажилтай холбоотой агуулгыг багтаасан)

-Төрөл бүрийн тэмдэг тэмдэглэгээний самбар, танилцуулгын самбарт байгаа мэдээллийг ойлгох

-Хөдөлмөрийн аюулгүй байдлын самбарыг таниж ойлгох

 

Ажлын зар, техник төхөөрмөжийн ажиллах арга зэргийн агуулга ба өдөр тутмын амьдрал, соёлын талаарх агуулгыг уншаад ойлгох чадварыг дүгнэх

Уншиж ойлгох(хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил мэргэжил, солонгосын соёлын талаарх агуулгыг багтаасан)

-Тайлбар бичвэрийг уншаад зургаас сонгох(хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зураг)

-Тайлбар бичвэрийг уншаад хариулах

 
 

Сонсох шалгалтын хэсэг

Шалгалтын агуулга

1.      Солонгос хэлний чадвар

2.      Солонгосын соёлын ойлголт

3.      Хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаалал

Тестийн хүрээ

·         Үг болон өгүүлбэрийг аудиогоос сонсоод тэмдэглэх

·         Зургийг хараад тайлбарыг сонгох

·         Харилцан яриа

·         Яриа(хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаалал) зэргийн талаар хураасан аудиог сонссоны дараа агуулгад тохирсон хариултыг олох

Шалгах арга

4 өөр хариултаас сонгох

Асуултын тоо

25 асуулт

Хугацаа

30 мин

 

Зорилго

Ерөнхий төрөл

Тест ажиллах заавар

 

Солонгос хэлний авиа, өгүүлбэр дэхь үгийн дуудлагуудын уусалт, авиа болон тоог ёсоор нь дуудаж чадах эсэхийг дүгнэх

Дуу авиаг сонсоод тэмдэглэх

-Үг

-Өгүүлбэр

-Тоог сонсоод сонгох

 

Зураг дээр гарч байгаа нөхцөл байдалд тохируулан ярих чадварыг дүгнэх

Үзүүлэн материал(хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтай холбоотой)

-Зурагт тохиорох зөв тайлбарыг сонгох

-Харилцан яриа, өгүүлбэрийг сонсоод тохирох зургийг сонгох

Бодит амьдралд байнга тааралддаг идэвхитэй харилцан ярианы нөхцөлийг шалгуулагчид сонсож асуудлыг шийдвэрлэх чадвартай эсэхийг дүгнэх.

Харилцан яриа, яриа (хөдөлмөрийн аюулгүй байдал ажилтай холбоотой агуулга багтсан)

-Хоёр хүний харилцан яриагаар дамжуулж араас нь үргэлжлэх агуулгыг сонгох(мэндчилгээ, өдөр тутмын амьдрал, ажилтай холбоотой агуулга)

 

Хоёр хүний харилцан яриа, яриаг сонсгоод нарийвчилсан мэдээллийг сонсож, ерөнхий уялдаа холбоог ойлгож байгаа эсэхийг дүнэх.

Харилцан яриа (хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтай холбоотой агуулга багтсан)

-Хоёр хүний харилцан яриаг сонсоод агуулгыг ухварлах

-Яриаг сонсоод тухайн агуулгыг ухварлах

 

 Шалгалтын бүртгэлийн анкет(ШБА) бөглөх заавар

Анхаарах зүйл

·         j~o хүртэлх зайд бичих зүйлийг хамгийн эхний (0)-өөс эхлээд ээлж дараагаар нь нэг нэгээр нь бичнэ. Бичих зүйл дөрвөлжин нүднээс илүү гарч болохгүй.

·         Бичих зүйлээ англи криллийн том үсгээр, цэвэр гаргацтай бичих ёстой.

·         Бичих зүйл (ялангуяа овог нэр болон төрсөн он сар өдөр) нь паспорт дээрхтэй зөрж байвал шалгалтанд тэнцсэн байлаа ч БНСУ-ын хилээр гарахад зөвшөөрөгдөхгүй болохыг анхаарна уу.

·         ШБА -ын p~s дугаар хэсгээс бусад бүх хэсгийг нэгийг ч орхилгүй бөглөнө.

Topik

Бөглөх арга

·         j: Паспорт дээр бичигдсэнтэй адил ОВОГ НЭР-ийг бичнэ.

·         k:ТӨРСӨН ОН САР ӨДРИЙГ жишээний дагуу бичнэ. (Жишээ нь:1980 оны 6 сарын 3 өдөр төрсөн тохиолдолд 03 06 1980)

·         l:ХҮЙС-ийг тухайн хүрээнд тодруулж(˜) будна. 

·         m:Паспортын хэсэгт тодруулж(˜) будсаны дараа ПАСПОРТЫН ДУГААР-ыг бичнэ. Гагцхүү паспортын дугаар байхгүй тохиолдолд иргэний үнэмлэхийн хэсэгт тодруулж(˜) будсаны дараа иргэний үнэмлэхийн дугаарыг бичнэ.

·         n: ХҮСЭЖ БУЙ АЖИЛ-ын төрлөө тодруулж(˜) будна.

·         o:УТАС-ны дугаараа бичнэ.

·         p q:Шалгалтын дугаар болон шалгалтын хугацаа, шалгалт авах газар зэргийг бичихгүй болно.

·         r:Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5:4,5см хэмжээтэй зургийг наана.

·         s:Паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбарыг наана.

·         Бөглөсөн өдрөө бичээд гарын үсгээ зурсаны ажилтанд тушаана.

Бүртгүүлэхэд анхаарах зүйл

·         Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд орох гэж байгаа хүн энэхүү маягтыг ашиглана.

·         Зохион байгуулж буй газар нь шалгуулагчийн буруу бичсэнээс үүссэн асуудлын хариуцлагыг үүрэхгүй.

·         Зураг наагаагүй, өргөдлийн маягтыг ашиглаагүй, хураамжаа төлөөгүй тохиолдолд шалгалтанд орох боломжгүй.

Шалгуулахад анхаарах зүйл(доорх агуулгыг зайлшгүй шалгасан байна)

·         Шалгуулагч заасан хугацаанд шалгалтын танхимд бэлэн байх.

·         Шалгуулагч нь шалгалтанд орохын өмнө шалгалтын тасалбар, паспорт(иргэний үнэмлэх), хариу бөглөх тусгай үзэг зэргийг авч орох.

·         Шалгуулагч гар утас, хуурцаг тоглуулагч, PDA, электрон толь бичиг зэргийг авч орохгүй байх.

·         Шалгалтын тасалбараа хаяж гээгдүүлсэн тохиолдолд, паспорт(иргэний үнэмлэх)-аа авчирч шалгалтын комиссоос заавар авах.

·         Хориотой үйлдэл илэрсэн тохиолдолд тухайн шалгалтыг нь хүчингүйд тооцож илрүүлсэн өдрөөс цааш 2 жилийн хугацаанд СХТТШ-ыг өгөх эрхээ хязгаарлуулна.

·         Бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд хураамжийг буцаан олгох.

Хориглох зүйл

·         Шалгалтын дундуур бусадтай шалгалтын холбогдолтой зүйл ярих.

·         Хариуны хуудсаа солилцох.

·         Шалгалтын дундуур бусдын хариултыг харах болох бөглөж өгөх.

·         Бусдад хариугаа хэлэх, хуулуулах.

·         Шалгалтын дундуур шалгалтын асуулттай холбоотой цаас зэрэг эд зүйлийг дамжуулах.

·         Шалгалтын танхимын гадна байгаа хүнээс тусламж авч хариуг бөглөх.

·         Өөр шалгуулагчтай овог нэр юмуу бүртгэлийн дугаараа сольж материалаа өгөх.

·         Өөр хүний оронд шалгалт өгөх, өгүүлэх.

·         Бусад сөрөг үйлдлийг хийх.

Дээр дурьдсан үйлдлүүдийг хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах арга хэмжээ авдаг.

 

Орчуулсан:Н.Буяндаваа

Эх сурвалж: http://eps.hrdkorea.or.kr/epstopik/abot/exam/selectStandardDesc.do?lang=ko

Онлайн туслахfb-messenger