slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

2018 оны Шинэ Зеланд улсын тэтгэлэг

      Энэхүү тэтгэлэг нь оюутан залуусыг өөрийн улсын хөгжүүлэх шаардлагатай гэсэн салбарт Шинэ Зеланд улсын их дээд сургууль, номхон далайн орнуудын их сургуулиуд, англи хэлний институтуудад мэргэшин суралцаж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахад нь тусалж, дэмжин, чиглүүлэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.

Steven Spielberg

1.2018 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах, бүртгэх хугацаа:


2018.02.15-аас 2018.03.28-ны хооронд.

2.Суралцах боломжтой түвшин:


• 6 сарын Сертификат олгох бакалаврын дараахь зэрэг олгох хөтөлбөр
• 1 жилийн диплом олгох бакалаврын дараахь зэрэг олгох хөтөлбөр
• 1-2 жилийн мастерийн зэрэг олгох хөтөлбөр
• 3-4 жилийн докторын зэрэг олгох хөтөлбөр
Докторын зэргээс бусад зэрэгт тэтгэлэг хүсэгчдэд зориулсан мэдээллийг дараахь байдлаар хүргэж байгааг хүлээн авна уу.

3.Тэтгэлгийн хэмжээ:


• 100% сургалтын төлбөр
• Хоёр долоо хоног тутамд амжиргааны зардал олгох
• Очоод төвхнөх зардал
• Аяллын болон эрүүл мэндийн даатгал
• 2 талын замын зардал
• Мастерийн болон түүнээс дээш зэрэгт судалгаа хийж буй оюутнуудад судалгаанд нь шаардагдах зардалд дэмжлэг үзүүлэх

4.Хамрах сургуулиуд:


Шинэ Зеландын их, дээд сургуулиуд:

Institution

Email

1

Auckland University of Technology (external link)

scholarships@aut.ac.nz

2

Lincoln University (external link)

scholarships@lincoln.ac.nz

3

Massey University (external link)

international@massey.ac.nz

4

Unitec Institute of Technology (external link)

international@unitec.ac.nz

5

University of Auckland (external link)

int-questions@auckland.ac.nz

6

University of Canterbury (external link)

international@canterbury.ac.nz

7

University of Otago (external link)

international.admissions@otago.ac.nz

8

Victoria University of Wellington (external link)

VUW-NZAID@vuw.ac.nz

9

University of Waikato (external link)

international@waikato.ac.nz

10

Manukau Institute of Technology (external link)

international@manukau.ac.nz

Номхон далайн их сургуулиуд:
• University of South Pacific (external link)
• Fiji National University (external link)
• University of Papua New Guinea (external link)
• Pacific Adventist University (external link)
Богино хугацааны сургалтууд:
• New Zealand Institutes of Technology and Polytechnics (external link)
• New Zealand Universities (external link)
Англи хэлний бэлтгэл сургуулиуд:
• Indonesia Australia Language Foundation, Surabaya, Indonesia (external link)
• Vientiane College, Vientiane, Laos (external link)
• Australian Centre for Education, Cambodia (external link)
• Sagawa Consulting, Yangon Region or email: manager@sagawaconsultancy.com
Монгол, Швед хоёр улс харилцан тохироцсоны дагуу 2019 оны сургалтанд хамрагдахыг хүсэгчид дараахь салбарт суралцах боломжтой.
Agriculture development
• Agri-business management: agricultural economics, agricultural systems and management, rural development, logistics, supply chain and distribution management, value chain development, agriculture marketing, international agribusiness
• Agriculture production: animal science, veterinary nursing, plant science, horticultural science, soil science
• Agriculture trade and technology: Phytosanitary, bio-security, biotechnology, agricultural trade
• Post-harvest: food production, food sciences/technology, post-harvest processing, food storage and packaging, food safety Renewable energy
• Solar, hydro-electric and wind energy, energy engineering and renewable energy distribution systems,
• Market reform and sector management, including energy economics and energy efficiency
• Public policy, administration, finance, or governance in the above areas Public sector management
• Economic policy: public financial management, government budgeting, tax reform, public sector auditing, statistics, demography
• Education: policy, sector management and reform
• Public sector leadership: public administration, public policy and management, public sector leadership and governance, human resource capacity development, information management
• International trade and business, trade facilitation, trade policy

5.Хамрах хүрээ:


• Хичээл сурлага, мэргэжлийн чадвартай, тодорхой амжилттай
• Удирдах чадвартай
• Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй
• Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах үед 39 болон түүнээс доош настай байх
• Дээр дурдсан салбаруудад мэргэшиж, сурахаар төлөвлөж буй залуус

6.Ерөнхий шалгуур:


• Тэтгэлэг зарлагдах үед 18 нас хүрсэн байх
• Монгол улсын иргэн байх, тэтгэлэгт бүртгүүлэх, материалаа явуулах болон шалгарах үедээ Монгол улсад байх
• Дараахь улсуудын иргэн эсвэл байнгын оршин суугч биш байх
New Zealand, Australia, Israel, South Korea, Japan, USA, any European Union country, Qatar, United Kingdom, Canada, Saudi Arabia and the United Arab Emirates.
• 2018.12.31-ний байдлаар Монгол улсад дор хаяж 2 жил оршин суусан байх. /дипломат албаны ажилтан, түүний дагалдагч бол хамаарахгүй/
• Цэрэг, зэвсэгт хүчинд ажилладаггүй байх
• Шинэ Зеланд улсын виз авахад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байх
• Сүүлийн 5 жил болон түүнээс дээшхи хугацаанд Шинэ Зеланд улсаас олгосон тэтгэлэгт тэнцэж суралцсан ч сурлагын дүн муу гэсэн шалтгаанаар тэтгэлгээ хураалгаагүй, эсвэл тэтгэлгийн гэрээгээ цуцлаагүй байх
• Өөрийн сонгосон сургуульд элсэхэд тавигдах шаардлагыг хангасан байх
• Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцсаныхаа дараа өөрийн улсдаа дор хаяж 2 жилийн турш ажиллаж амьдран, улсыхаа хөгжилд хувь нэмэр оруулах
• Хэрэв ахлах сургуулиа төгсөөд, эсвэл бакалаврын хөтөлбөрийнхөө 1р курсээс шууд ажиллаж эхлээгүй л бол өөрийн сонгон суралцсан, мэргэшсэн мэргэжлээрээ, эсвэл түүнтэй холбоотой мэргэжлээр хамгийн багадаа 1 жилийн үндсэн, 2 жилийн цагийн ажилтнаар ажилласан ажлын туршлагатай байх (7 хоногт хамгийн ихдээ 29 цагаар цагийн ажил хийсэн эсвэл 30 буюу түүнээс дээш цагаар үндсэн ажил хийсэн байна)
Англи хэлний шалгуур: Шинэ Зеландын ихэнх их дээд сургуулиудад элсэхийн тулд англи хэлтэй байх шаардлагатай бөгөөд таны сонгосон хөтөлбөр, сургуулиас шалтгаалан хэлний түвшинд тавигдах шалгуур нь янз бүр байна. Та тэтгэлэгт бүртгүүлэхийн тулд сонгосон сургуулийнхаа шалгуурыг хангасан л бол заавал хэлний онооны сертификаттай байх шаардлагагүй бөгөөд тэтгэлэгт бүртгүүлсний дараа шалгалтаа өгч, оноогоо авах боломжтой юм. Ерөнхийдөө Шинэ Зеландын ихэнх сургуулиуд дунджаар дараахь хэлний шаардлагуудыг тавьдаг:
• Бакалавраас дээш зэрэг олгох хөтөлбөрт:
o IELTS 6.5, band score 6.0 ба түүнээс дээш
o IBT TOEFL 90 ба түүнээс дээш
• Бакалаврын зэрэгт сурахаар бол:
o IELTS 6.0, band score 5.5 ба түүнээс дээш
o IBT TOEFL 80 ба түүнээс дээш
• Богино хугацааны мэргэжлийн сургалтанд суухаар бол:
o IELTS 5.5
Зарим сургуулиуд хэрвээ Англи хэлээр яригч орнуудад бакалаврын зэрэгт мэргэжил эзэмшсэн бол заавал хэлний онооны сертификат шаардахгүй.
Хамгийн гол нь сонгосон сургуулийнхаа хэлний шалгуурыг сайн харах хэрэгтэй.

7.Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх шат дараалал:


1. Тэтгэлэгт хамрагдах ерөнхий шаардлагыг сайтар уншиж танилцаад өөрийгөө боломжтой эсэхээ тодорхойлох
2. Анкетыг татаж авах: Өөрийн улс дахь Шинэ Зеландын ДТГ-тай /хавсран суугаа Консул/ холбогдон вэб хуудсаар орж татах
3. Анкетыг анкет бөглөх зааврын дагуу бөглөх бөгөөд зөвхөн 2018 оны шинэчлэгдсэн анкетыг л бөглөнө.
4. Гүйцэт бөглөсөн анкетаа заасан хугацаанд багтааж Өөрийн улс дахь Шинэ Зеландын ДТГ-тай /хавсран суугаа Консул/ холбогдон илгээх
• Анкет болон шаардлагатай материалуудыг сонгон шалгаруулах агентлаг шалгаж үзээд улс бүрээс тэтгэлэг олгох боломжтой гэсэн 2 хүнийг сонгож, нэрсийг зохион байгуулагч руу илгээж санал болгоно.
• 2018 оны 5-р сард санал болгосон 2 хүн рүү тэтгэлэг зохион байгуулагч и-мэйлээр холбогдож сонгон шалгаруулах агентлагаас өөрийнх нь нэрийг санал болгосон тухай мэдэгдэнэ.
• Зохион байгуулагч тал өөрсдөө нийт анкет болон материалыг дахин шалгаж үзээд, эхний шалгуурт тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргана.
• Жагсаалтад нэр нь багтсан бүх хүнийг оноогоор үнэлж, ярилцлаганд оруулж, Шинэ Зеландын Тэтгэлгийн газраас нарийвчлан шалгана.
• 2018 оны 10р сарын дундуур эцсийн хариу гарч тэнцсэн хүмүүст мэдэгдэх бөгөөд сонгогдсон хүмүүс өөрийн сонгосон сургуульдаа элсэн орохдоо бэлдэнэ.

8.Шаардлагатай бичиг баримт:


Анкет бөглөх явцад дараахь бичиг баримтуудыг upload хийж оруулах шаардлагатай:
• Дүнгийн хуулга: Заавал баталгаажуулсан/эх хувь байх шаардлагагүй ч англи хэл дээр байх шаардлагатай.
• Дүнгийн хуулган дээрхи дүнгүүдий үнэлэмж: A,B,C гэх мэт үнэлгээг тухайн сургууль хэрхэн үнэлж гаргадаг тухай /Энэ нь таны дипломын дүнгийн хуулган дээр эсвэл тусдаа хуудсанд байдаг/
Хэрэв дараа дараагийн үе шатуудад шалгарвал дараахь бичиг баримтууд шаардлагатай болно:
1. Дараахь бичиг баримтын аль нэг:
o Гадаад пассдортын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
o Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/
o ЗГ-аас олгодог бусад албан ёсны үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан/
2. Сонгосон мэргэжилтэй тань холбогдох мэргэжлийн хичээлийн дүнгийн хуулгыг нотариатаар батлуулсан хуулбар
3. Сонгосон мэргэжилтэй тань холбогдох мэргэжлийн бусад сертификатын нотариатаар батлуулсан хуулбар
4. Хамгийн сүүлд ажилласан ажлын газрын холбоо барих мэдээлэл, сонгосон мэргэжилтэйгээ холбогдох ажлын байранд ажиллаж байсан байгууллагын холбоо барих мэдээлэл
5. Сүүлийн 1 жилд өгсөн IELTS шалгалтын онооны сертификатын хуулбар /батлуулсан байх албагүй/, TOEFL шалтгалтын онооны сертификат эх хувиараа зэрэг бичиг баримтууд шаардагдана.
Эдгээр болон бусад холбогдох мэдээллийг дарааь холбоосоор орж авна уу.
https://www.mfat.govt.nz/en/aid-and-development/scholarships/application-guidance/

Онлайн туслахfb-messenger