slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

2018 оны Швед улсын тэтгэлэг

      Энэ нь ИБ-ийн ЗГ-аас манлайлагч оюутнуудыг тус улсын дурын сургуульд дурын мэргэжлээр 1 жилийн мастерт сурах боломж олгодог тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд дэлхий даяар 1500 хүнд олгодог байна.

Steven Spielberg

1.Хугацаа:

2018.01.15-2018.02.09 /2019 оны 8-р сарын элсэлтэнд/

2.Хамрах салбар:


Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой сургууль болон мэргэжлийн талаар https://si.se/app/uploads/2017/11/eligible-programmes-siss-2018-2019.pdf холбоосоор орж харна уу.
Тэтгэлэгт хамруулах оюутны тоо: Нийт 180 /Нийт материал өгсөн хүмүүсийн 1-2% нь хамрагддаг/

3.Тэтгэлгийн хэмжээ:


• Сургалтын төлбөр 100%
• Сар бүрийн амьжиргааны зардал /9,000 крон/
• Суралцах хугацаанд шаардлагатай даатгалын төлбөр
• Нэг удаагийн замын зардал /15,000 крон/
• SI Network for Future Global Leaders-гишүүнчлэл
• SI Alumni Network-гишүүнчлэл
Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх бүртгэлийн хураамжийг та өөрөөсөө төлөх шаардлагатай.
Тэтгэлэг нь зөвхөн 1 эсвэл 2 жилийн мастерийн үндсэн ангийн хөтөлбөрт элсэх оюутанд олгох бөгөөд зөвхөн намрын элсэлтийн хөтөлбөрт олгох боломжтой. Мөн хичээлийн нэг жилийн /2 семестрийн/ сургалтын төлбөрийг олгодог бөгөөд тухайн оюутан семестрийн шалгалтаа сайн өгч, цуглуулах ёстой кредит цагаа цуглуулж, амжилттай сурсан тохиолдолд тэтгэлэгийг цааш сунгах боломжтой.

4.Ерөнхий шаардлага:


• Иргэншил:Монгол улсын иргэн байх /Хэрэв давхар иргэншилтэй бөгөөд хоёр иргэншил нь 2уулаа тэтгэлэгт хамрагдах боломжтой улсуудын жагсаалтанд орсон бол аль нэг улсыг нь сонгож, сонгосон улсаасаа бүртгүүлэн, материалаа бүрдүүлнэ. Зөвхөн нэг улсын харьяаллаас нэг л удаа тэтгэлэгт бүртгүүлэн, материал бүрдүүлэх шаардлагатай бөгөөд 1 ба түүнээс дээш улсаас бүртгүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцогдоно/
Дараахь тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжгүй болно:
o 2018 оны 08р сарын байдлаар Швед улсад нийтдээ 2 жил буюу түүнээс дээш хугацаанд оршин суусан бол
o Шведийн болон Европын холбооны улсын иргэншилтэй байх. Мөн Шведэд байнга/түр оршин суух эрх бүхий Швед, Европын холбооны улсын иргэнтэй холбогдох ажлын болон гэр бүлийн холбоо харилцаан дээр үндэслэн Шведэд байнга оршин суух эсвэл түр хугацаанд ажиллах, оршин суух зөвшөөрөл авсан хүмүүс
o Өмнө нь Шведийн ИС болон коллежийн мастерийн зэрэгт эсвэл судлаачаар уг тэтгэлэгт хамрагдаж байсан бол
o Шведийн ИС, коллежоос дипломын зэрэг авсан бол
o Тэтгэлэг зарлагдах үед Шведийн ИС, коллежид элсчихсэн бол
o http://www.oecd.org/dac/stats/documentupload/DAC%20List%20of%20ODA%20Recipients%202014%20final.pdf холбоос дээр дурдаагүй улсын давхар иргэншилтэй бол
• Ажлын туршлага: 2018 оны 02р сарын 01-ний байдлаар нийт 3,000 цаг ажилласан ажлын туршлагатай байх. Үүнд дараахь ажлын төрлүүдээс аль нь ч хамаарна:
o Бүтэн цагийн ажил,
o Цагийн ажил,
o Сайн дурын ажил,
o Цалинтай болон цалингүй дадлага,
o Position of trust буюу ямар нэг холбоо, бүлэг, байгууллагын гишүүдийн саналаар сонгогдсон, шийдвэр гаргах эрх бүхий удирдлага эсвэл тэргүүнээр ажилласан байх: /жнь Оюутны холбооны тэргүүн/
Тэтгэлэгт бүртгүүлж байх үедээ заавал ажилтай байх шаардлагагүй.
Зөвхөн ахлах сургууль төгссөнөөс хойшхи ажлын туршлагыг тооцох ба бакалаврын зэрэг авахаас өмнө, бакалаврт сурч байх үед болон бакалаврын зэрэг авсаны дараахь ажлын туршлагыг хүлээн зөвшөөрнө.
Нэмэлт мэдээлэл:
o Нэг газраа тасралтгүй ажилласан байх шаардлагагүй бөгөөд заавал одоогийн ажиллаж байгаа ажлын байрандаа 3,000 цаг ажилласан байх шаардлагагүй.
o Хэрэв нэгэн зэрэг олон ажил давхар хийж байсан бол бүх ажлын цагийг хамруулан тооцох боломжтой.
o Тэтгэлэгт бүртгүүлэхийн тулд одоогийн ажлын байрнаасаа гарах шаардлагагүй болно
o Хэрэв тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан бол ажлаасаа гарах тухайгаа удирдлагадаа мэдэгдэж харилцан тохиролцох хэрэгтэй бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулагч талаас энэ хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй болно.
o 3,000 цаг ажилласан гэдгээ батлах тодорхойлолтыг заавал хавсаргах ёстой. https://si.se/en/apply/scholarships/swedish-institute-study-scholarships/#requireddoc холбоос дээрхи тусгай загварын дагуу ажлын туршлагын маягтыг бөглөнө.
o Ажилласан цагаа тооцохдоо ахлах сургууль төгссөнөөсөө хойшхи 2018.02.02н хүртэлх ажлын цагийг хамруулан тооцно.
http://www.un.org/sustainabledevelopment/sustainable-development-goals/ холбоос дээрхи заасан мэргэжлээр ажлын туршлагатай бол давуу тал болно.
• Манлайлах, удирдах чадварын туршлага:Ахлах сургуулиа төгссөнөөс хойш, мөн дээрхи ажлуудыг хийж байх хугацаандаа удирдах, манлайлах туршлага олж авсан байх шаардлагатай. Үүнд таны ажиллаж байсан удирдах албан тушаалын ажлын байр, оюутны холбоо, оюутны байгууллагын тэргүүн, УЗ, нийгэмд чиглэсэн болон сайн дурын үйл ажиллагааг удирдан явуулж байсан зэрэг үүнтэй ижил бусад ажлууд орох юм. Энэ шалгуурт ажилласан хугацаа, цагийг заавал тодорхойлох шаардлагагүй бөгөөд зөвхөн таны баг хамт олныг удирдан зохион байгуулах, тус байгууллагынхаа хөгжилд дэвшилд тодорхой нөлөөлөх, ажил үүргийн хуваарилалт хийх, шийдвэр гаргах зэрэг чадваруудыг харах юм.
• Сургуульд бүртгүүлж, урилга авсан байх:2018 оны 04-р сарын 6-ны байдлаар мастерын сургалтын төлбөр төлөх шаардлагыг сургуулиасаа хүлээн авсан байх ба сургуульд элсэх зааврын дагуу бүртгүүлж, тэтгэлэгт заасан мастерийн хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлөө авсан байх ёстой. Заасан хугацаанд аль нэг сургуулийн зөвхөн хүлээлгэнд орсон, эсвэл урилгаа аваагүй бол тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

5.Бүртгүүлэх дараалал:


1. 2017.10.16-2018.01.15ны хооронд https://www.universityadmissions.se/intl/start холбоосоор орж өөрт тохирсон мастерийн хөтөлбөрөө сонгон бүртгүүлэх
2. Үүний дараа тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны веб хуудсан дээрхи зааврын дагуу 2018.02.09ны хооронд тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх https://eng.si.se/areas-of-operation/scholarships-and-grants/the-swedish-institute-study-scholarships/

6.Бүртгэл, сонгон шалгаруулалтын үйл явц:


1. Сургуульдаа бүртгүүлэх:
• 2018.01.15-аас өмнө universityadmissions.se хаягаар орж хамгийн ихдээ 4 их сургуулийн мастертийн хөтөлбөрт бүртгүүлнэ
• University Admissions нь Шведийн их сургуулиудад бүртгэж, оруулах үйл ажиллагааг хариуцдаг үндэсний онлайн бүртгэлийн үйлчилгээ юм. Энэ нь тэтгэлэг зохион байгуулагчтай ямар нэгэн холбоогүй ажилладаг бие даасан байгууллага тул тэтгэлэгт бүртгүүлэх, сургуульд бүртгүүлэх 2 нь хоорондоо ялгаатай үйл явц гэдгийг та бүхэн ойлгоно уу.
• University Admissions-д мастерийн хөтөлбөртөө бүртгүүлмэгц 7-8 оронтой код таньд өгөх бөгөөд үүнийгээ зайлшгүй тэмдэглэж авах шаардлагатай. Учир нь тэтгэлэгт бүртгүүлэхдээ энэ кодыг ашиглах юм.
• 2018.02.01- Бүртгэлийн хураамж болон сургуульд бүртгүүлэхэд шаардагдах материалуудыг хүлээн авах эцсийн хугацаа бөгөөд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүйг анхаарна уу.
• Хэрэв хугацаандаа амжаагүй, эсвэл сургуулиасаа урилгаа авч чадаагүй бол тэтгэлэгт хамрагдах боломжгүй болно.
2. Тэтгэлэгт бүртгүүлэх:Мастерийн хөтөлбөртөө бүртгүүлсний дараа тэтгэлэгт хөтөлбөрт дараахь материалуудыг бүрдүүлэн, анкет бөглөж бүртгүүлнэ:
2.1 Motivation letter: Загвар нь 2018 оны 1-р сарын дундуур албан ёсны сайтад тавигдах бөгөөд уг маягтыг бөглөж, анкетийн хэсэгт PDF файлаарupload хийж оруулна.
2.2 CV: Албан ёсны хуудсан дээрхи маягтыг татан авч 3с дээшгүй хуудсанд багтаан бичнэ. /Өөрт хамааралтай хэсгийг бөглөх бөгөөд нэмэлт хуудсыг хүлээн авахгүй болно/
2.3 Two different reference letters: Албан ёсны хуудсан дээрхи холбоосоор орж маягтыг татаж авна. Хоёр захидлын аль нэг нь ажлын туршлагын талаар байх ёстой бөгөөд нөгөө ньтаны нийгмийн идэвхи, сайн дурын ажлын туршлага, нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар байвал давуу тал болно. Загварыг шивж бөглөх бөгөөд шивснээ хэвлээд, гарын үсэг зуран тамга тэмдгээр баталгаажуулсан байх шаардлагатай. Бэлэн болсон захидлуудаа онлайн анкет руу нэг PDF файл болгон upload хийж оруулна.
2.4 Ажлын туршлага, удирдах туршлагыг батлах бичиг баримт: Албан ёсны хуудсан дээрхи загварыг татаж аваад шивж бөглөснөө хэвлэж гаргаад гарын үсэг, тамга тэмдэг, нотариатаар баталгаажуулан, онлайн анкет руу нэг PDF файл болгон upload хийж оруулна.
2.5 Гадаад пасспортын хуулбар: Нүүрэн хэсэг дээрхи мэдээлэл тодорхой харагдах шаардлагатай бөгөөд CV-ийн нэг хэсэг болгож 4 дэхь буюу сүүлийн хуудсанд оруулна. Пасспортны хүчинтэй хугацааг шалгана уу.
• 2018.02.02-2018.02.09 хооронд багтаж онлайн акетаа бөглөн, дээрхи материалуудыг хавсралтаар оруулна.
• Онлайн бүртгэлийн систем 2018.02.02-ны 00:00CET-с 2018.02.09-ны 00:00CET хооронд нээгдэх бөгөөд системд нэвтрэх линк нь бүртгэл эхлэх өдөр албан ёсны хуудсан дээр тавигдана.
Систем хаагдах сүүлийн өдөр ачаалал их байдгаас системд ямар нэгэн асуудал үүсч, гацах, хугацаа алдах эрсдэлтэй тул цагийг нь тулгалгүйгээр анкетаа бөглөнө үү. Хэдэн их сургуулийн хэдэн мастерийн хөтөлбөрт бүртгүүлснээс шалтгаалан тэр тоогоороо тэтгэлэгийн анкетыг бөглөнө. Жишээ нь анх 4 мастерийн хөтөлбөрт бүртгүүлсэн бол 4 тэтгэлгийн анкет бөглөж оруулах шаардлагатай гэсэн үг. 4 хөтөлбөр тус бүрт 4 өөр анкет бөглөх эсвэл нэг ижил анкетыг 4 удаа оруулах боломжтой. Түүнчлэн 4 хөтөлбөрт бүртгүүлсэн бол бүрдүүлэх шаардлагатай материалуудаа ч мөн тус бүр 4-ийг бэлдэж оруулна гэсэн үг юм.
3. University Admission-аас хариу мэдэгдэх:
• 2018 оын 04-р сарын 06н гэхэд University Admission-ээс сургуульд тэнцсэн эсэх талаар хариу ирэх бөгөөд тэтгэлэг зохион байгуулагч тал энэ талаархи мэдээллийг шууд University Admission-аас авдаг.
• Мастерийн хөтөлбөртөө тусгай нөхцөлтэйгөөр болон нөхцөлгүйгээр тэнцсэн хүмүүс тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой болно.
• Тэтгэлэг хүсэгч нь зөвхөн өөрийн тэнцсэн мастерийн хөтөлбөртөө л тэтгэлэг авах боломжтой бөгөөд хүлээлгэнд байгаа эсвэл татгалзсан хариу ирсэн хөтөлбөртөө тэтгэлэг авах боломжгүй юм. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд хүлээлгэнд байгаа эсвэл татгалзсан хариу ирсэн мастерийн хөтөлбөрүүдээ цуцлах шаардлагатайг анхаарна уу.
4. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг зарлах:
• 2018 оны 04-р сарын 26-ны өдөр ойролцоогоор 180 тэтгэлэгт хамрагдагчийг зарлах бөгөөд тэтгэлэгт тэнцсэн хүмүүст и-мэйлээр мэдэгдэнэ.
• Хэрэв таньд тэнцсэн тухай болон тэтгэлгийн санал и-мэйлээр ирсэн бол түүнд заасан хугацаанд багтаж зөвшөөрсөн, татгалзсан тухай хариу мэдэгдэнэ үү.
• Зөвхөн тэтгэлэгт тэнцсэн хүмүүст л и-мэйл ирнэ.
Хэрэв та мастерийн хөтөлбөрөөсөө хариу аваагүй, хүлээлгийн листэнд багтсан бол тэтгэлгийн саналаас татгалзсан хүмүүсийн оронд таныг сонгох магадлалтай. Гэхдээ хүлээлгийн листэнд байгаа бол баталгаатай тэтгэлэг авна гэсэн үг биш юм.
Эдгээр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны веб хуудас болох https://si.se/en/apply/scholarships/swedish-institute-study-scholarships/ сайтаар орж авах боломжтой.

Онлайн туслахfb-messenger