slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

2018 оны Их Британи улсын тэтгэлэг

      Энэ нь ИБ-ийн ЗГ-аас манлайлагч оюутнуудыг тус улсын дурын сургуульд дурын мэргэжлээр 1 жилийн мастерт сурах боломж олгодог тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд дэлхий даяар 1500 хүнд олгодог байна.

Steven Spielberg

1.Тэтгэлгийн хэмжээ:

• Сургалтын төлбөр
• Сар бүрийн стипент
• ИБ руу явах болон буцах онгоцны тийзийн зардал
• Эхний ээлжийн амьжиргааны, төвхнөх зардал
• Эх орон руугаа буцах зардал
• 1 удаагийн виз мэдүүлэх зардал
• Chevening-с зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцох зардал

2.Ерөнхий шалгуур:

• Монгол улсын иргэн байх
• Тэтгэлэгт хамрагдан сурсаны дараа хамгийн багадаа 2 жил эх орондоо тогтвортойоршин суух
• ИБ-ийн сургуулиудад тэнцэх хэмжээний бакалаврын болон түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй байх
• Хамгийн багадаа 2 жилийн ажлын туршлагатай байх
• Тухайн жилд тэтгэлэг зохион байгуулагчаас заасан хугацаанд ИБ-ийн 3 их сургуульд сурах хүсэлтээ явуулж, аль нэгнээс нь ямар нэгэн болзол/ нөхцөлгүйгээр тэнцсэн хариу авсан байх
• Тухайн жилд тэтгэлэг олгогчоос заасан хугацаанд дараахь хэлний шаардлагуудыг хангасан байна:
Academic IELTSFind a test centre
Overall score of 6.5 with a minimum score in each component of:
Listening5.5
Reading5.5
Speaking5.5
Writing5.5
TOEFL iBTFind a test centre
Overall score of 79 with a minimum score in each component of:
Listening17
Reading18
Speaking20
Writing17
Pearson PTE AcademicFind a test centre
Overall score of 58 with a minimum score in each component of:
Listening42
Reading42
Speaking42
Writing42
Cambridge English: Advanced (CAE)Find a test centre
Overall score of 176 with a minimum score in each component of:
Listening162
Reading162
Speaking162
Writing162
Trinity ISE II (B2)Find a test centre
Overall pass and minimum pass in each skill across both modules:
Listening2
Reading15
Speaking8
Writing14

      Доорхи улсуудын магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудад бакалавр болон түүнээс дээш зэргийн бүтэн хөтөлбөрт сурч төгссөн оюутнуудаас дээрхи хэлний оноог шаардахгүй болно:
      Antigua and Barbuda, Australia, The Bahamas, Barbados, Belize, Dominica, Grenada, Guyana, Ireland, Jamaica, New Zealand, St Kitts and Nevis, St Lucia, St Vincent and the Grenadines, Trinidad and Tobago, the UK, and the United States of America.
Эдгээр улсуудын холын зайны сургалт болон гадаад улс дахь кампуст сурсан оюутнууд заавал дээрхи хэлний онооны шаардлагыг хангах ёстой. Харин дээрхи улсуудын магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хөтөлбөрт 1 ба түүнээс дээш хичээлийг жилд тасралтгүй суралцаж байгаа бол мөн хэлний оноо шаардахгүй болно.
Сургуулиас тавьсан хэлний шаардлага: Тэтгэлгийн шаардлагаас гадна өөрийн сонгосон сургуулиас шаардсан хэлний оноог авсан эсвэл тус сургуулиас авдаг хэлний шалгалтанд тэнцсэн байх шаардлагатайг мөн анхаарна уу.

3.Сургууль болон хөтөлбөрөө сонгох:


       Дээр дурдсанаар 3 хүртэлх хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ сургуулиуд руу явуулж дор хаяж 1 сургуулиас нь ямар нэгэн тусгай болзол, шаардлага, нөхцөлгүйгээр суралцах зөвшөөрөл авсан байх ёстой. Сургуулиа сонгохдоо өөрийн зорилго, чадвар, сонирхолдоо тохирох сургуулийг маш сайн судалсны үндсэн дээр сонгохгүй бол тэтгэлэг олгогдсны дараа сургуулиа өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Энэхүү 3 хөтөлбөр нь нэг сургуулийн харьяа 3н өөр курс, мөн өөр өөр сургуулиудын ижил төстэй курс байж болно.
Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, огт өөр салбарын хичээлийн хөтөлбөр сонгож болохгүй.
Таны сонгосон хөтөлбөр нь:
 Бүтэн цагийн
 Намрын улиралд хичээл нь эхлэх
 Мастерийн /Судалгаанд төвлөрсөн MResпрограм биш/
 Мастерийн зэргээр мэргэшихэд чиглэсэн
 ИБ-д байрладаг зэрэг шаардлагуудыг хангасан байх ба
o Алсын зайны
o Хагас цагийн
o 12 сараас бага
o 12 сараас их
o PhD/DPhil зэрэг байж болохгүй.
Дараахь холбоосоор орж өөрт тохирох хөтөлбөрөө хайж, судлан, сонгоно уу: http://www.chevening.org/find-a-course

4.Анхаарах зүйлс:


 Бизнесийн чиглэлээр сурахаар хөтөлбөр сонгосон бол ойролцоогоор 18,000£-ийн нэмэлт зөрүү төлбөр төлөх шаардлагатай болдог.
 Таны сонгосон хөтөлбөр нь Лондон хотоос бусад хэсэгт байрлах тухайн сургуулийн төв байранд хичээллэх боломжгүй тохиолдолд л Лондонд байрлах салбарт нь элсэн орох боломжтой. Харин таны сонгосон хөтөлбөр Лондонд байрлах хичээлийн байранд ч, өөр газар байрлах хичээлийн байранд ч хичээллэх боломжтой бол зөвхөн төв байранд явагдах сургалтын хөтөлбөрийг сонгох шаардлагатайг анхаарна уу.
 Тэтгэлэгт материал бүрдүүлэх явцад Cheveningсангийн НБДГазраас хамрагдах боломжтой курс, хөтөлбөрийн жагсаалтыг гаргаж өгдөг. Сургуулийн хөтөлбөрүүдэд жилээс жилд тодорхой өөрчлөлт ордог тул таны сонгосон хөтөлбөр Cheveningсангаас тавьсан тодорхой шалгууруудыг хангах ёстой. НБДГазраас таны сонгосон хөтөлбөрийг судалж, нягталсны үндсэн дээр тус хөтөлбөрөөр тэтгэлэг олгох боложмтой эсэхийг шийддэг байна.
 Хэрэв таны сонгосон хөтөлбөр тэтгэлэг олгогчоос өгсөн шаардлагад нийцсэн гэдэгт та итгэлтэй байгаа ч онлайн бүртгэлийн систем дээр сонгож болохгүй байвал тухайн жилд заасан хугацаанд багтаан тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулагчид хандана уу.
 Сонгосон сургууль, хөтөлбөртөө тэнцэхийн тулд хэлний курс болон хичээл эхлэхээс өмнөх бусад төрлийн урьдчилсан курс, сургалтанд хамрагдах шаардлага гарч, холбогдох зардлыг та хувиасаа гаргаж, тухайн сургалт, курст суралцсан бол таньд заавал тэтгэлэг олгоно гэсэн үг биш гэдгийг анхаарна уу. Зарим хөтөлбөрүүд, ялангуяа хууль, математик, шинжлэх ухааны салбарын хөтөлбөрт урьдчилан бэлтгэх курст зайлшгүй хамрагдах шаардлагатай байгаа бол энэ талаар тэтгэлэг зохион байгуулагч талд заавал мэдэгдэнэ үү.
 Тэтгэлэг олгогч талаас сонгон шалгаруулалт болон тэтгэлэг олголтын үйл явцыг түргэсгэх боломжгүй бөгөөд тэтгэлэг олгохоос өөр бусад хугацаанд визтэй холбоотой зөвлөгөө өгөх боломжгүй болохыг анхаарна уу.
 Тэтгэлэг олгогчоос заасан хугацаанд багтан сургуулийн урилга/зөвшөөрлөө авсан байх ёстой учир та бүхэн хугацаагаа зөв тооцоолж, төлөвлөнө үү.
Тодорхойлох захидал /Reference letter/:       Таны сурлагын болон ажлын амжилтыг тодорхойлох хүмүүсийг та өөрөө сонгох ба таны хамаатан ойр дотны хүн байж болохгүй. Тодорхойлох захидлыг зөвхөн онлайнаар хүлээн авна. Цаасаар шууд ЭСЯ-нд өгсөн тодорхойлолтыг хүлээн авахгүй.
Тодорхойлолт нь: • Англи хэл дээр бичигдсэн байх. Англи хэл дээр бичээгүй тодорхойлолтон дээр үндэслэн тэтгэлэг олгох боломжгүй.
• Албан бичгийн хэлбэртэй, компьютер дээр шивсэн байвал сайн бөгөөд ИБ-ийн ЭСЯ-нд эсвэл Их Британийн Зөвлөл-д хаягласан байна. /дипломат албаны и-мэйл хаягийг заавал бичих шаардлагагүй/
• Анкет бөглөх хэсэгтээ PDF форматаар оруулах бөгөөд 5MB-с ихгүй хэмжээтэй байна.
Тодорхойлох захидалд юу дурдах шаардлагатай вэ?
     Тодорхойлох захидлыг ИБ-ийн ЭСЯ/ИБ-ийн зөвлөл нягталж үздэг тул таныг тэтгэлэг авахад хангалттай хэмжээнд бүх мэдээллийг тань багтаан тодорхойлох бөгөөд дараахь зүйлсийг дурдсан байх шаардлагатай: 1. Таныг таньдаг, мэддэг болоод хэр удаж байгаа тухай 2. Ямар шугамаар бие биеэ таньдаг тухай 3. Хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан 4. Таны: Удирдах, хамтран ажиллах чадвар Хувь хүний, мэдлэг, оюуны болон дотоод зан чанарын тухай Ямар үндэслэлээр таныг ИБ-д амжилттай сураад ирнэ гэж итгэж байгаа тухай Тодорхойлох захидлыг хэзээ оруулах шаардлагатай вэ?      Хэрвээ та ярилцлаганд уригдсан бол 2 тодорхойлох захидлыг онлайн бүртгэлийн хэсэгт оруулах шаардлагатай. Ярилцлаганад дуудах үед тодорхойлох захидлаа заасан хугацаанд оруулах шаардлагатай тул эртнээс захидлаа аваад бэлэн байлгана уу. Хугацаа дуусахаас өмнө захидлаа оруулаагүй бол ярилцлаганд орох боломжгүй болно.

5.Ажлын туршлагын тухай:

Тэтгэлэг хүсэгч нь тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхээс өмнө дор хаяж 2 жилийн ажлын туршлагатай байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол бүртгүүлэх боломжгүй юм. 2 жилийн ажлын туршлагад дараахь төрлийн ажлууд хамаарна:
• Бүтэн цагийн ажил
• Хагас цагийн ажил
• Сайн дурын ажил
• Цалинтай болон цалингүй дадлага
• Сургуулиа төгсөхөөс өмнө, сурч байх хугацаанд эсвэл сургуулиа төгссөний дараахь 2 жилийн ажлын туршлага байж болно
Таны сурч буй/байсан сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсан ажлын туршлага үүнд хамаарахгүй болно /Жнь: кредиттэй дадлага/
Та ажлын туршлагат тавьсан шаардлагыг хангахын тулд заавал нэг газраа ажилласан байх шаардлагагүй бөгөөд одоогийн ажиллаж байгаа байгууллагадаа ажилласан хугацааг хамруулан тооцох боломжтой юм. Ажлын шаардлагыг хангахын тулд хамгийн ихдээ 10 хүртэлх байгууллага/албан тушаалд ажилласан байж болох бөгөөд үүнээс илүү байгууллага/албан тушаалд ажилласан бол ажилласан цаг, хугацаагаа нарийн зөв тооцоолж гаргана уу.
Тэтгэлэгт бүртгүүлэх хугацаанд та ажиллаж байгаа бол заавал ажлаасаа гарах шаардлагагүй. Тэтгэлэг авсан тохиолдолд мэдээж ажлаасаа гарах шаардлагатай бөгөөд ажил олгогч болон шалгарсан оюутан хоорондын харилцааг тэтгэлэг зохион байгуулагч тал хөндлөнгөөс оролцон, зохицуулахгүй болно.
Ажилласан хугацаагаа хэрхэн тооцох вэ?
Жилд нийт ажилласан долоо хоногийн тоогоо нэг долоо хоногт ажилласан цагаар үржүүлж бодно. Ерөнхийдөө бүтэн цагийн ажилтан нь долоо хоногт 35 цаг, жилд нийт 40 долоо хоног ажилласан байхад болно. Нийт 2,800 цаг ажилласан бол 2 жилийн ажлын туршлагатай гэж үзнэ.
Хэрэв цагийн ажил хийсэн бол удаан хугацааны турш хийсэн байх шаардлагатай.
Хэрэв нэг зэрэг олон ажил хийсэн бол бүх ажлын цагийг хамруулан тооцно.
Ажлын цагийг тооцсон жишээг http://www.chevening.org/apply/work-experience -ээс харна уу.

6.Тэтгэлэгт бүртгүүлэх:


Тэтгэлэг хөтөлбөрт онлайнаар бүртгүүлэхдээ дараахь зүйлсийг анхаарна уу.
1. Google Chrome browser-р нэвтрэх.
2. Бөглөх цонхыг бүтэн хэмжээгээр гаргаж бөглөх
3. Browser-ийн буцах болон үргэлжлүүлэх товчийг ашиглахгүй байх. Ингэснээр бөглөсөн хэсгээ хадгалалгүйгээр системээс шууд гардаг. Анкетэн дээрхи товчыг ашиглан хуудсаа солих боломжтой.
4. Хэрэглэгчийн нэр болон нууц үгээ тэмдэглэж хадгалах.
5. Мэдээллээ тодорхой оруулах. Ялангуяа холбоо барих мэдээлэл. /Таны бүртгүүлсэн и-мэйл хаяг хүчинтэй, байнга ашиглагдаж байх ёстой. Хэрэв тэтгэлэгт бүртгүүлсний дараа и-мэйл хаягаа солихоор бол шинэ и-мэйл хаягаа анкетэн дээрээ шинэчилж оруулах хэрэгтэй. Эс тэгвэл та тэтгэлгийн талаархи шинэчлэгдсэн мэдээллүүдийг хүлээн авч чадахгүй. Таны нэмж бүртгүүлсэн и-мэйл өмнөх и-мэйл хаягаас ялгаатай, мөн хүчинтэй байх ёстой /
6. Анкетийг бөглөж эхлэхээсээ өмнө гүйлгэж харах боломжтой бөгөөд ингэснээр ямар ямар мэдээлэл, бичиг баримт шаардлагатай талаар мэдээлэл авч, урьдчилан бэлдэх боломжтой.
7. Эхлээд оффлайн байдлаар анкетаа бөглөж үзэх хэрэгтэй. Анкет бөглөхөд тодорхой хугацаа зарцуулагдах тул оффлайн байдлаар бөглөөд, бөглөж дууссаны дараа онлайн анкет дээрээ хуулж оруулна.
8. Анкетэн дээрхи асуултын хариулт нь үгийн тоо заасан байдаг. Анкетэн дээр бичиж хариулах шаардлагатай хэд хэдэн асуулт гарч ирэх бөгөөд эдгээрт хамгийн багадаа 100, хамгийн ихдээ 500 үгэнд багтаан хариулна. 100-с бага үгтэй хариултыг хүлээн авах боломжгүй.
9. Бөглөсөн хэсгээ заавал хадгал. Уг системд автоматаар хадгалах горим байдаггүй бөгөөд та анкетыг бөглөж байсан ч бөглөсөн хэсэг бүр 60 минутын дараа хаагддаг учир хадгалаагүй бол дахиж эхнээс нь бөглөх шаардлага гарна.
10. Нэг дор заавал бүгдийг нь бөглөх дуусгах албагүй. Бөглөсөн хэсгээ хадгалаад хуудсын баруун дээд буланд байрлах Log out товчийг дарж системээс гарч, нэвтрэх нэр, нууц үгээ тэмдэглэж авснаар дараа үргэлжлүүлэн бөглөх боломжтой. Мөн и-мэйл хаягаар нь ирсэн холбоос руу ор үргэлжлүүлэн бөглөж ч болно.
11. Хариултаа өөр эх сурвалжаас хуулж оруулж болохгүй. Энэ тохиолдолд хянан нягтлах хорооноос таны анкет болон материалыг судалж үзэх боломжгүй болно.
12. Анкет болон бусад материаиуд тань англи хэл дээр байх ёстой. Англи хэл дээр анкетаа бөглөөгүй тохиолдолд анкетийг хүчингүйд тооцно.
13. Таны оруулж буй файл зохион байгуулагчаас шаардсан хэмжээ болон форматын дагуу байгаа эсэхийг шалгана уу. Систем нь PDF хэлбэртэй, 5MB-с дээшгүй хэмжээтэй файлыг л унших бөгөөд файлын нэр 50 тэмдэгтээс ихгүй байна.
14. Анкетаа бүрэн гүйцэт бөглөж, материалаа бүрэн гүйцэт оруулсан гэж үзсэн тохиолдолд л илгээх товч дарж анкетаа илгээнэ үү. Нэгэнт илгээсэн анкет дээр холбоо барих хэсгээс бусад хэсэгт засвар хийх боломжгүй. Бид бүрэн гүйцэт, маш сайн бөглөсөн анкетыг л хүлээн авах тул хангалттай цаг зарцуулж, сайтар шалгаж нягтална уу.
15. Нэг хүн нэг л анкет бөглөж, нэг л удаа илгээх боломжтойг анхаар. Хамгийн эхний байдлаар явуулсан нэг л анкетыг хүлээн авна. Хэрэв анкет бөглөж байх хугацаанд бүртгэлээ цуцалвал цуцалсан тухай шалтгаанаа зохион байгуулагч талд тайлбарлах шаардлагатай. Бүртгэлээ цуцалвал дараа оны тэтгэлэг зарлагдах хүртэл дахин бүртгүүлэх боломжгүй юм.

7.Ярилцлага:


Ярилцлагын хуваарь захиалах:
Ярилцлаганд орохоор шалгарсан бол танд хуваариа хэрхэн захиалах тухай и-мэйл ирнэ. Эхэнд захиалж баталгаажуулвал ярилцлаганд түрүүлж орох тул и-мэйл хүлээн авсан даруйдаа баталгаажуулсан нь дээр. Хуваариа сонгосны дараа баталгаажуулах и-мэйл ирэх бөгөөд нэгэнт баталгаажуулсан бол өөрчлөх боломжгүй.
Ярилцлагыг тэтгэлэгт бүртгүүлсэн улсдаа өөрийн биеэр өгөх шаардлагатай бөгөөд зарим онцгой тохиолдолд /бүртгүүлсэн улс руугаа явахыг хориглосон, эсвэл тухайн улсад ИБ-ийн ЭСЯ, Зөвлөл байхгүй тохиолдолд/Skype-аар ярилцлага өгдөг. Энэ нь нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүр байх ба үүнийг зохион байгуулагч тал шийднэ. Хэрэв Skype-аар ярилцлага өгөхөөр шийдэгдсэн бол энэ тухай таньд и-мэйлээр мэдэгдэнэ.
Ярилцлага өгөхөөс өмнө бүрдүүлэх материал:
• 2 тодорхойлох захидал
• Өөрийн товч намтар. Эдгээрийг ярилцлаганд орохоос өмнө бүртгэлийн систем рүү онлайнаар upload хийж оруулах шаардлагатай. Ярилцлага өгөхдөө дараахь материалыг авч очно:
• Гадаад пасспорт/иргэний үнэмлэх
• Өөр нэмэлт материал шаардлагагүй ба хэрэв шаардлагатай бол танд и-мэйлээр мэдэгдэнэ.
Ярилцлагын тухайд:
Ярилцлага нь англи хэл дээр явагдана. Таны бөглөсөн анкет дээрхи мэдээллийг дэлгэрүүлж асуухаас гадна хувь хүний хүсэл эрмэлзэл болон мэргэжлийн зорилго, тэмүүлэл, эдгээртээ хүрэхэд энэ тэтгэлэг тань яаж нөлөөлөх тухай асууна. Түүнчлэн таны сонгосон хичээлийн хөтөлбөрийн талаар ярилцах болно.
Ярилцлагын дараа хариу мэдэгдэхээр заасан хугацаанаас өмнө хариу гарах боломжгүй тул энэ хугацаанаас өмнө ЭСЯ болон Зөвлөл рүү холбогдож асуух хэрэггүй. Хүсэлт явуулсан 3н сургуулиасаа зөвшөөрсөн хариу ирвэл тэр дор нь бүртгэлдээ шинэчилж оруулах шаардлагатай бөгөөд сургуульдаа бүртгүүлэхдээ ярилцлагын үр дүнг хүлээлгүйгээр аль болох хурдан бүртгүүлэх нь зүйтэй.

8.Сонгон шалгаруулалтын үргэлжлэх хугацаа:


Сонгон шалгаруулалт нь материал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тэтгэлэгт сонгогдогчийг тодруулах хүртэл хамгийн багадаа 8 сарын турш үргэлжилдэг.
Жишээ болгож 2017 онд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хугацааг доор харууллаа. Та бүхэн хугацаагаа доорхи байдлаар багцаалж тооцож болох юм:
• 2017.08.07нд 12:00 BST тэтгэлэг зарлагдсан. www.chevening.org/apply хаягаар орж өөрийн улсаа сонгон системд нэвтэрч бүртгүүлнэ.
• 2017.11.07нд 12:00 GMT бүртгэл хаагдсан.
• 2017.11.08-наас ирсэн анкетуудыг шалгаж эхэлсэн.
• 2017.11 сарын дундаас 2017.12 сар хүртэл хянан нягтлах хороо анкетуудад оноо өгсөн.
• 2018.01-2018.02 хооронд ярилцлаганд дуудагдах хүмүүсийн нэрсийг сонгож гаргана.
• 2018.02 сарын дундаас ярилцлаганд тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.
• 2018.02.26-ярилцлаганд уригдсан хүмүүс тодорхойлолт, диплом зэрэг шаардлагатай материалуудыг бүртгэлийн системд upload хийж оруулах эцсийн хугацаа.
• 2018.03.05-2018.05.02 хооронд ярилцлага явагдана.
• 2018.06 сарын эхээр ярилцлагын хариуг зарлана.
• 2018.07.12 сонгосон сургуулиудаас тэнцсэн тухай хариуг бүртгэлийн системд оруулах эцсийн хугацаа.
• 2018.07.12 хэлний шалгалтын онооны хариуг бүртгэлийн системд оруулах эцсийн хугацаа.
• 2018.09-2018.10 сард тэтгэлэг авсан оюутнууд хичээлдээ сууж эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.chevening.org/сайт руу орж улсаа сонгон харна уу.

Онлайн туслахfb-messenger