slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

2018 оны АНУ-ын тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг нь шинэ төгсөгч, залуу мэргэжилтнүүдэд АНУ-ын их сургуулиуд болон бусад дээд боловсрол олгогч сургуулиудад мастер болон докторын зэрэгт, мөн аспирантаар суралцах, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог юм. Fulbright нь дэлхийн хамгийн нэр хүндтэй тэтгэлгүүдийн нэг учираас өрсөлдөөн ихтэй.Дэлхийн хэмжээнд жилд нийт 1800 оюутан хамрагддаг, Монголд жилд 400 гаруй оюутны материал ирдгээс сонгон шалгаруулалтыг хийдэг. Иймд уг тэтгэлгийн талаар маш сайн судалж, эртнээс өөрийгөө бэлдэх нь чухал юм.

Steven Spielberg

1.Хамрах салбар:


       Байгалийн шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн ухаан, шинжлэх ухаан инженер, эдийн засаг, бизнесийн ухаан, олон нийт болон үйлчилгээний салбар гэх мэт бүхий л салбарт суралцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой. Харамсалтай нь анагаах ухааны салбарт тэтгэлэг олгох боломжгүй байдаг. Анагаах ухааны салбараас зөвхөн “нийтийн эрүүл мэнд судлал” гэсэн салбарт л тэтгэлэг олгох боломжтой.

2.Тэтгэлгийн хэмжээ:


       • Тээврийн бүх зардал: АНУ руу болон улс дотор гарах зардал /Жнь: Хэрэв тэтгэлэгт тэнцсэн хүн Улаанбаатар хотоос өөр хот эсвэл аймагт амьдардаг бол виз мэдүүлэхийн тулд Улаанбаатар хот руу ирсэн, явсан зардал/
• Байрлах байр, бусад зардал: Тус улсад амьдрахад шаардагдах зардал, хоолны мөнгийг сар бүр мөнгөн тэтгэмжээр олгодог тул суралцах хугацаанд амьдрах байрандаа санаа зовох шаардлагагүй.
• Сургалтын төлбөр: Сонгосон хөтөлбөрт суралцах хугацааны бүх төлбөр
• АНУ-д амьдрах амьжиргааны зардал: Амьдрах байр, хоол, эрүүл мэндийн даатгал, унааны зардал зэргийг Fulbright-ийн сангаас таньд олгох болно.
• Эрүүл мэндийн даатгал: Хөтөлбөрт хамрагдах хугацаанд ямар нэгэн осол аваарт орох, хүндээр өвдөх тохиолдолд Fulbright-ийн сангаас таньд шаардлагатай зардлыг олгоно.
• Виз авахад гарах зардал: АНУ-н ЗГ-аас олгодог тэтгэлэгүүдэд хамрагдсан хэн бүхэн визний хураамж болон холбогдох зардлаас чөлөөлөгддөг.
• Аяллын хангамж: Ачааны зардал гэх мэт аялахад шаардагдах жижиг сажиг бүхий л зардал таниас гарахгүй.
• АНУ-д очсоны дараа: Эхний сарын стипентээ авахаас гадна байр сууриа олж, төвхнөхөд тань /комптьютер, ном авах г.м/ туслах зорилгоор нэг удаагийн тэтгэмж олгодог.

3.Хамрагдах боломж:


       Тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж, тэтгэлэг олгох үйл явц, журам нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Тэтгэлэгт хамрагдахын тулд ямар шаардлага хангах, бүртгүүлэх зааварчилгааны талаархи мэдээллийг өөрийн улс дахь Fulbright тэтгэлгийн албан ёсны веб хуудсаас авах боломжтой.

4.Бүртгүүлэх заавар:


       Гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрүүдийн бүртгэлийг Fulbright-ийн Комисс/Сан хариуцан зохион байгуулдаг тул тэтгэлэгт хамрагдахыг хүссэн оюутнууд өөрийн улс дахь Fulbright-ийн Комисс/Сан, эсвэл АНУ-ын ЭСЯамаар дамжуулан мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой.
      Манай улсын хувьд АНУ-ын ЭСЯ тэтгэлгийн сонгон шалгаруулалт, үйл явцыг еөрнхийд нь хариуцан зохион байгуулдаг бөгөөд https://mn.usembassy.gov/education-culture/scholarship/fulbright/-с тодорхой мэдээллийг авах боломжтой юм.

5.Хугацаа:


       Улс орон бүрт тэтгэлэг зарлагдах, шалгаруулах хугацаа янз бүр байдаг ч ерөнхийдөө 2 сараас 10 сарын хооронд зарлагдаж, сонгон шалгаруулалт нь явагддаг байна.


6.Тэтгэлэгт хөтөлбөрт оюутныг сонгон шалгаруулах ерөнхий үе шат:


1. Улс тус бүрээс тэтгэлэгт хамрагдах оюутныг сонгох сонгон шалгаруулалт: Монгол дахь АНУ-ын ЭСЯ-аас тэтгэлэгт хамрагдах боломжтой оюутныг сонгон шалгаруулах юм.
2. Fulbright-ийн Удирдах Зөвлөлийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн дараагийн үе шатыг давахын тулд улс бүрээс сонгогдсон оюутнууд удирдах зөвлөлөөр орж, зөвшөөрөгдөх ёстой. Энэхүү удирдах зөвлөлийг АНУ-ын ерөнхийлөгч сонгон томилдог бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд тухайн оюутныг тэтгэлэгт хамруулах эсэхийг шийдвэрлэдэг.
3. Сургуулиас сурах эрх авах: Хамгийн сүүлийн шат нь АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн ИС-аас суралцах урилга авах юм. Гэхдээ тэтгэлгийн сонгон шалгаруулалтын явцад/тэтгэлэгт бүртгүүлэхээс өмнө урилга авч болохгүйг анхаарна уу. Учир нь тэтгэлэгт хамрагдахаар сонгогдсон оюутан өөрийн дураар сургууль, хөтөлбөрөө сонгохгүй, зөвхөн Fulbright-тай хамтран ажилладаг байгууллага, сургуулиудаас л сонгох юм. Зохион байгуулагч талаас таны ур чадвар, мэргэжил, давуу тал, ирээдүйн зорилго зэргээс хамаарч таньд тохирсон сургууль, хөтөлбөрийг сонгож өгдөг.


7.Тэтгэлэгт хамрагдах ерөнхий шаардлага:


       • Монгол улсын иргэн байх
• Хамгийн багадаа 1.5 жил ажилласан ажлын туршлагатай байх
• Их сургуулийн анхан шатны зэрэг/дипломтой байх /Бакалавр эсвэл түүнтэй тэнцэхүйц/
• Англи хэлний түвшин өндөр байх. /IBT 90-ээс дээш, Institutional TOEFL -575–аас дээш/
• АНУ-д тодорхой хугацаагаар оршин сууж байсан хүмүүст тусгай шалгуур тавигдана

8.Бүрдүүлэх материал:


1. Fulbright анкетийг бөглөх: Тэтгэлэг зарлагдах үед анкетийг татаж авах боломжтойгоор АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны веб хуудсанд оруулдаг.
2. Тодорхойлолтууд /reference letter/: Таны хичээл, сурлагын амжилт, мэргэжлийн салбарт гаргсан амжилт зэргийг тодорхойлох 2 хүний тодорхойлолт англи хэл дээрбайх шаардлагатай. Хэрэв Монгол хэл дээр бичсэн болон баталгаат оруулгаар орчуулуулсан байх ба эх хувиараа эсвэл нотариатаар баталсан хуулбар байж болно.
3. Эссе: АНУ-д яагаад суралцах хүсэлтэй байгаа, төгсөөд юу хийх төлөвлөгөөтэй, зорилготой байгаа тухайгаа 2 нүүрээс дээшгүй хуудсанд багтаан англи хэл дээр товч бөгөөд тодорхой бичнэ.
4. Боловсрол: Их сургуулийн дипломын нотариатаар батлуулсан хуулбарыг англи баталгаат орчуулгын хамт өгнө. /Бүх материалыг буцаан олгох боломжгүй тул дипломын эх хувийг илгээх шаардлагагүй/
5. Дээрхи болон бусад шаардлагатай материалуудыг бүрдүүлэн АНУ-ын ЭСЯ-нд бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө өгнө үү.
Материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс:
• Анкетийг интернэтээр англи хэл дээр бөглөнө.
• Анкетэн дээрхи бүх асуултанд заавал хариулсан байх ба нэг ч зайг, нэг ч хариултын хэсгийг хоосон орхиж болохгүй. Дутуу бөглөсөн анкетийг автоматаар хүчингүйд тооцно. Бөглөх шаардлагагүй хэсэгт N/Aгэсэн тэмдэглэгээ хийнэ.
• Анкетийг комптьютерээр шивж бөглөнө. Гараар бөглсөн анкетийг хүлээн авах боломжгүй.
• Эссег өөрийн үзэл бодлоо тусган өөрөө бичсэн байх шаардлагатай. Хэрэв өөр хүний судалгаа, ишлэл зүүлт, үг өгүүлбэрийг ашигласан бол эх сурвалжаа тодорхой дурдах шаардлагатай.
• Эссендээ тодорхой үг болон тэмдэгтийн хязгаар зааж, түүндээ багтаан бичнэ үү.

9.Сонгон шалгаруулах явц:


      АНУ-ын ЗГ-аас зарлагддаг бүх тэтгэлгүүд тухайн хүний чадвар, хичээл зүтгэлийг чухалчлан, хамгийн гол шалгуур үзүүлэлт болгодог. Хамгийн гол нь бүрдүүлсэн материалын чанар болон ярилцлагаас тухайн хүний чадвар, хичээл зүтгэлийг дүгнэдэг гэсэн үг юм.
• Техникийн шалгуур: Энэ нь материалын бүрдлийг шалган баталгаажуулах анхан шатны шалгуур юм. Үүгээр дараахь 2 зүйлийг чухалчилж шалгадаг:
-Анкетийг бүрэн бөглөсөн эсэх, холбогдох материалууд бүрэн эсэх
-Тухайн хүн тэтгэлэгт хамрагдах шаардлагыг бүрэн хангасан эсэх
• Материалыг хянан нягтлах үе: техникийн шалгуураас бүрэн гэж үзсэн материалуудыг хянан нягтлах хорооноос дахин шалгаж үздэг. Энэ үед нэг хүний материалыг хамгийн багадаа 3 хүн шалгадаг.
• Эхний байдлаар нэрсийн жагсаалт гарах: Хянан нягтлах хорооноос гаргасан дүгнэлтийн дагуу эхний байдлаар ярилцлаганд орох хүмүүсийн жагсаалт гарна. Жагсаалтанд нэр нь орсон хүмүүс нэг нэгээрээ ганцаарчлан ярилцлаганд орно гэсэн үг юм.
• Ярилцлага: АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид болон тэтгэлэгт хамрагдсан төгсөгчдийн төлөөллөөс бүрдсэн ярилцлагын комисс /Монголын ЗГ-аас Fulbright тэтгэлгийг санхүүжүүлж байгаа тохиолдолд МУ-ын БСШУЯ-ны төлөөлөгчид/ дээрхи жагсаалтад багтсан хүмүүстэй ярилцлага хийж, Fulbright-ийн удирдах зөвлөл рүү шалгарсан хүмүүсийн нэрсийг өгнө.
• Fulbright-ийн удирдах зөвлөл хэлэлцэж, тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг сонгож, нэрсийг зарлана.

10.Монголд тэтгэлэг зарлагдах, сонгон шалгаруулах хугацаа:


• 4-6р сар: Хөтөлбөр зарлагдаж, материалуудыг хүлээн авна.
• 6р сар: Техникийн шалгуур болон материалыг хянан нягтлах үе.
• 7р сар: Ярилцлагын комисс ярилцлага хийх үе.
• 7-10р сар: Тэтгэлэгт шалгарсан оюутнууд АНУ-ын сургуулиудад бүртгүүлэхэд шаардалагтай материалыг бүрдүүлж, IBT, GRE/GMAT өгч оноо авна.
• 10-12р сар: Сургуульдаа бүртгүүлэх
• 1-4р сар: Сургуулиас хариу хүлээх
• 5-6р сар: Сургуулиас хариу өгөх
• 6р сар: ЭСЯ-наас зөвлөгөө, чиглэл өгөх
• 7-8р сар: АНУ руу явах
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тэтгэлгийн албан ёсны веб хуудас болох http://foreign.fulbrightonline.org/about/foreign-fulbright -с авах боломжтой.

Онлайн туслахfb-messenger