slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

2018 оны Австрали улсын тэтгэлэг

1.Хамрах салбар:

Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын оюутан залуусыг Австрали улсад сурч боловсрон улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, ядуурлыг бууруулах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгож, Австрали болон өөрийн улс хоорондын харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулахад нь дэмжих зорилгоор Австралийн ЗГ-аас зарлагддаг тэтгэлэг юм. Монгол-Австрали хоёр улсын хоорондын зөвшилцлийн дагуу уг тэтгэлэгт хамрагдах шалгуур, хамрах салбар зэргийг тусгайлан тодорхойлж өгсөн байдаг байна.

Steven Spielberg

Fields of Study

Specialised areas within fields

1

Public Sector Management

Actuarial studies
Assets/facilities management
Auditing
Commercial law
Corporate governance
Econometrics
Economics
Employment relations
Forensic accounting
Human resource management
International business/commerce
International law
International relations
International trade
Risk management
Strategic management

2

Management, Business & Commerce


[Note: This field and specialised courses are for Category 2 applicants only]

Actuarial studies
Assets/facilities management
Auditing
Business informatics
Commercial law
Corporate governance
Economics/econometrics
Finance/financial management
Forensic accounting
International business/commerce
International law
International trade
Labour market economics
Political economy
Risk management
Strategic management

3

Education

[This field of study and specialised courses are available to applicants from Categories 1 and 2.]

Educational leadership

Educational management

Educational psychology

Higher education (Specific study area to be identified by the applicant)

4

Engineering, Mining & Construction


[This field of study and specialised courses are available to applicants from Categories 1 and 2.]

Aviation

Civil engineering

Construction management

Electrical engineering

Environmental engineering

Energy/resources engineering

Infrastructure development

Logistics management

Materials science

Materials engineering

Mechanical engineering

Mining engineering

Occupational health and safety

Transport engineering

Transport management

Urban/regional planning

5

Environment & Agriculture Studies


[This field of study and specialised courses are available to applicants from Categories 1 and 2.]

Agriculture

Agribusiness

Biotechnology

Eco-tourism

Environmental education

Environmental law

Environmental management

Forestry management

Geology

Geographic information science/ technology

Geophysics

Hydrogeology

Natural resources management

Renewable energy

Sustainability

Rural development

Veterinary science

6

Health


[This field of study and specialised courses are available to applicants from both Categories 1 and 2.]

Health management


Psychology


Public health


7

Information & Communications Technology


[This field of study and specialised courses are available to applicants from both Categories 1 and 2.]

Information management

Information technology management

Intellectual property law

Nanotechnology

8

Society, Culture & Development Studies


[This field of study and specialised courses are available to applicants from Categories 1 and 2.]

Disability studies

Gender studies

Human rights

International development

Media and Communications

Social work and welfare studies


Манай улсаас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг дараахь 2 ангилалд хувааж үзсэн байна: 1.Төвийн болон орон нутгийн засаг захиргаа, улсын их дээд сургууль, улсын эмнэлэг, болон улсын бүрэн дунд боловсролын сургуулиуд, бусад төрийн өмчит байгууллагуудад ажилладаг ажилтнууд.
2.Хувийн сектор, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд, хувийн сектор дахь олон улсын байгууллагуудын хөдөө орон нутаг дахь салбаруудад ажилладаг хүмүүс. Уг тэтгэлэг нь Мастерт мэргэших болон Мастерийн судалгааны ажил хийх гэсэн 2 хөтөлбөрийг хамарна. Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхтэй холбоотой сургалт семинар: Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа бүрдүүлэх, анкет бөглөх заавар, зөвлөгөө өгөх зорилгоор 3 болон 4р саруудад семинар явагддаг бөгөөд семинарын хуваарь 2018 оны 1р сард http://www.australiaawardsmongolia.org дээр тавигдах болно.


2.Тэтгэлгийн хэмжээ:


• 2 талын онгоцны тийзийн зардал
• Нэг удаагийн Австралид төвхнөх зардал
• 100% сургалтын төлбөр
• Амьжиргааны зардал
• Хичээл эхлэхээс өмнөх мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамруулах зардал
• Эрүүл мэндийн даатгалд хамруулах зардал
• Нэмэлт сургалтанд хамруулах зардал
• Тухайн сурч буй салбартаа судалгаа хийх зайлшгүй шаардлагатай бол судалгаанд зарцуулагдах тэтгэмж

3.Ерөнхий шаардлага:


• Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах үед 18-аас дээш настай байх
• Монгол улсын иргэн, тэтгэлэгт бүртгүүлэх үедээ Монгол улсад амьдарч, монгол улсаас бүртгүүлэх шаардлагатай
• Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын аль ч үе шатанд, мөн тэтгэлэг хөтөлбөрт шалгарч, хамрагдах үедээ Австрали болон Шинэ Зеландын иргэншилтэй, эсвэл түр оршин суух эрхтэй хүнтэй гэр бүл болсон, сүй тавьсан, гэр бүл болох гэж байгаа болон хамтран амьдрагч болсон бол тэтгэлэгт хамрагдах боломжгүй бөгөөд цэрэг/зэвсэгт хүчинд ажилладаг, ажиллаж байсан бол мөн хамрагдах боломжгүй.
• Австралийн иргэн, түр оршин суугч, түр оршин суух эрх авахаар виз мэдүүлж байгаа бол мөн боломжгүй.
• Австралид байсан нийт хугацаандаа 2 болон түүнээс дээш удаа урт хугацааны Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт өгөөгүй байх шаардлагатай.
• Хөтөлбөрийн хүрээнд мөн өөрийн оршин сууж буй улсаас тавьсан шаардлагыг биелүүлэх боломжтой байх.
• Тэтгэлэгт хамрагдан суралцахаар сонгосон сургуулиасаа тавьсан аливаа шаардлагыг хангах, биелүүлэх боломжтой байх.
• Австралийн Цагаачлал болон Хилийн аюулгүй байдлын албанаас тавьсан оюутны виз авах шаардлагуудыг хангасан байх
• Тэтгэлэг зохион байгуулах комисс болон сонгон шалгаруулалтыг хариуцсан албанд ажиллах хүнийг ямар нэгэн байдлаар таньдаг бол яаж таньдаг, ямар холбоотой талаар мэдэгдэх. Ингэснээр таны материалыг тохирох хүнд нь хуваарилна. Дээрхи шаардлагуудаас гадна Монгол улсаас тэтгэлэг хүсэгчдэд тавьсан дараахь тусгай шаардлагуудыг хангасан байна:
• Монголын их дээд сургуулийг бакалаврын дипломтой төгссөн байх. /Голч 3.0с дээш/ Хэрэв гадаадын их дээд сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан бол уг дипломыг Австралийн сургуулиуд нягталж үзнэ.
• Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бол Academic IELTS 5.5 /band score 5.0/ түүнтэй тэнцэхүйц TOEFL оноо ба түүнээс дээш оноотой байх, оноо нь 2019.01.01-ний байдлаар хүчинтэй байх
• Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа бол Academic IELTS 5.0/reading, writing band score 5.0/ түүнтэй тэнцэхүйц TOEFL оноо ба түүнээс дээш оноотой байх, оноо нь 2019.01.01-ний байдлаар хүчинтэй байх
• Хөдөлмөрийн чадваргүй иргэд Academic IELTS 5.0/reading, writing band score 5.0/ түүнтэй тэнцэхүйц TOEFL оноо ба түүнээс дээш оноотой байх, оноо нь 2019.01.01-ний байдлаар хүчинтэй байх
• 2018 оны 2р сарын 1-ний байдлаар тасралтгүй 2 жил ажилласан ажлын туршлагатай байх. 1р ангилалд багтсан тэтгэлэг хүсэгч нь 2018 оны 2р сарын 1-ний байдлаар төрийн албанд дор хаяж 2 жил тасралтгүй ажилласан байх /Хөдөлмөрийн чадваргүй иргэд энэ шаардлагад хамаарахгүй болно/
Санамж: ЗөвхөнAcademic IELTS оноотой бол шаардлага хангасан гэж үзнэ.
Санамж: Зөвхөн Paper based болон IBT TOEFL-ийн оноотой бол шаардлага хангасан гэж үзнэ.
Санамж: Мастерийн зэрэгтэй хүн тухайн мастер хамгаалсан салбартай ижил төстэй салбар дахь мастерийн тэтгэлэг хүсэх/хамрагдах боломжгүй болно. Тусгай нөхцөл: Бүртгэлийн анкетанд шаардагдах бүх мэдээллийг бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд худлаа, буруу мэдээлэл өгөх, зарим мэдээллийг нуусан тохиолдолд хууран мэхэлсэн гэж үзнэ.

4.Бүртгэлийн хугацаа:


2019 онд эхлэх сургалтын хөтөлбөрт 2018.02.01-2018.04.30 хүртэл анкет, материалыг хүлээн авна.
Хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй болно. Анкетийг https://oasis.dfat.gov.au/ холбоосоор орж заасан хугацаанаас өмнө онлайнаар бөглөнө.
Хэрэв хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг, интернетгүй, онлайнаар бөглөх боломжгүй бол Монгол дахь Австралийн тэтгэлэг хариуцсан байгууллага руу (11) 318852 дугаарт яаралтай холбогдож мэдэгдэнэ үү.

5.Бүрдүүлэх материал:


1. Төрсний гэрчилгээ (баталгаажуулсан хуулбар, баталгаат орчуулгын хамт)
2. Иргэний үнэмлэх (нотариатаар батлуулсан хуулбар)
3. Их сургуулийн диплом (баталгаажуулсан хуулбар, баталгаат орчуулгын хамт)
4. Их сургуулийн дүнгийн тодорхойлолт
(голч оноог харуулсан байх ба баталгаажуулсан хуулбар, баталгаат орчуулгын хамт)
5. Нийгмийн даатгал төлсөн дэвтэр эсвэл, ажилд томилсон тухай тушаал эсвэл, 2016.02.01-2018.02.01-ний хооронд ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ. /Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэлэг хүсэгч бүрдүүлэх шаардлагагүй/
6. IELTS, TOEFL-ийн онооны гэрчилгээний хуулбар
7. Одоогийн ажиллаж буй ажлын байрны тодорхойлолт /Монгол хэл дээр Англи орчуулгын хамт тамга тэмдэг, гарын үсэгтэй байх/(хөдөлмөрийн чадвараа алдсаг тэтгэлэг хүсэгчид хамаарахгүй)
8. Сурлагын амжилтыг тодорхойлох захидал буюу Reference Letter /тамга тэмдэг, гарын үсэгтэй/: Мастерийн судалгааны ажилын тэтгэлэг хүсэгч бол 2 хүнээс, Мастерт мэргэших тэтгэлэг хүсэгч бол 1 хүнээс тодорхойлох захидал авах бөгөөд хэрэв Монгол хэл дээр авсан бол баталгаат орчуулгаар орчуулуулсан байх шаардлагатай. Тодорхойлолтын загварыг http://www.australiaawardsmongolia.org орж татаж авна уу.
9. Ажил олгогчоос тодорхойлох захидал: Тодорхойлолтын загварыг http://www.australiaawardsmongolia.org орж татаж авна уу. Монгол хэл дээр бол баталгаат орчуулгаар орчуулуулах шаардлагатай.Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэлэг хүсэгчид хамаарахгүй)
10. CV: сүүлийн 2 жилийн ажил, амжилтын талаархи мэдээллийг товч, тодорхой бичих ба Англи хэл дээр бичсэн байна.
11. Тэтгэлгийн албан ёсны хуудсан дээрхи Reintegration Plan-ийг бөглөх. /Хэрэв хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг, интернетгүй, бол Монгол дахь Австралийн тэтгэлэг хариуцсан байгууллага руу (11) 318852 дугаарт яаралтай холбогдож мэдэгдэнэ үү/

6.Сонгон шалгаруулалтын процесс:


• Оноо өгөх: Зохион байгуулагч талаас материалуудыг шалгасны дараа анкет тус бүрт үнэлгээ өгч оноогоор жагсаана. /Материалуудын бүрэн гүйцэт, үнэн зөв байдал, орчуулга зэргийг шалгаж, оноолон жагсаагаад Монгол дахь хариуцсан байгууллага руу явуулна/
• Ярилцлаганд дуудах: Зөвхөн өндөр оноо авч, дээгүүрт жагссан хүмүүс л ярилцлаганд орно. /Ярилцлаганд орох хүмүүсийн жагсаалтыг Монгол, Австралийн төлөөлөгчдөөс бүрдсэн баг гаргана/
• Ярилцлага: Ярилцлаганд орсон хүмүүсийн дараахь чадваруудыг шалгана: -академик өрсөлдөх чадвар -монголын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл, боломж, чадвар -хувийн болон мэргэжлийн манлайлах чадвар, түүнийгээ олж авсан ажлын туршлага
• Хариу гарах: Шалгаруулалтын үе шат болгоны дараа бүх хүмүүс тэнцсэн, тэнцээгүй тухай хариуг хүлээн авна/Тэтэлэгт хамрагдах хүмүүсийн тоо нь тэтгэлэг хүсэгчдийн чадвар, чанарболон Монголоос хамрагдаж боломжтой тоо зэргээс шалгаалж янз бүр байна/ Австралийн ЗГ-аас тэтгэлэгт хамрагдсан хүмүүсийг эцсийн байдлаар баталгаажуулна.
• Хариуг мэдэгдэх: 2018.08р сараас хэтрэлгүй тэтгэлэг авсан хүмүүсийн нэрсийг зарлана

7. Тэтгэлэгт хамрагдагчдын анхаарах зүйлс:


• Тэтгэлэгээ гардан авахаасаа өмнө сурах сургуулиа баталгаажуулж, визны шаардлагыг /эрүүл мэндийн шаардлага г.м/ бүрэн хангасан байх шаардлагатай.

9.Урьдчилан бэлтгэх сургалт:


• Тэтгэлэгт шалгарсан хүн сургуулиа сонгох, анкет бөглөхөд зөвлөгөө, туслалцаа авах боломжтой
• Тэтгэлэгээ аваад, Австрали улс руу явахаасаа өмнө тодорхой мэдээлэл, зөвлөгөө авах
• Австралид очсоны дараа сурах сургуулийнхаа танилцуулах хөтөлбөрт хамрагдах
• Автралид очсоны дараа шаардлагатай гэсэн бүх төрлийн сургалт, дамжаанд хамрагдах Тэтгэлэгт хамрагдсан хүн нь тухайн сурахаар сонгосон сургуулийнхаа англи хэлний шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд хэрэв Academic IELTS 6,5 түүнтэй дүйцэх TOEFL онооноос бага шалгуур тавьсан сургуулийг сонгосон бол монголдоо 9 сар хүртэлх хэлний курст хамрагдана. Хэрэв түүнээс дээш онооны шалгууртай сургуулийг сонгон, тэнцсэн бол сургуульдаа очихоосоо өмнө Монголд сонгосон мэргэжлийнхээ дагуу бэлтгэх курст хамрагдана.
  Эдгээр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://dfat.gov.au/people-to-people/australia-awards/Pages/australia-awards-scholarships.aspx холбоосоор орж харна уу.
Онлайн туслахfb-messenger