slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Америкийн Нэгдсэн Улсын визийг хэрхэн авах вэ?

Статистик судалгаагаар АНУ-д 11 сая хууль бус цагаач иргэд байгаагаас 70 гаруй мянган Монгол иргэд хууль бусаар амьдарч байна.  2016 оны байдлаар нийт сургалтын виз мэдүүлэн явсан Монгол иргэдийн 90 орчим хувь нь цагаачлалын бус визний журмыг зөрчиж, хууль бусаар цагаачилсан гэх мэдээлэл бий. Энэхүү үзүүлэлтээс улбаалан 2017 оны 1 сараас эхэлж манай орны иргэдийн сургалтын визэнд тавигдах шаардлага илүү чангарсаар байна.

Steven Spielberg

Саяхан АНУ-ын ЭСЯ-ны ерөнхий консул Жейсон Спилберг 2017 оны 4 сарын 28 -нд EAGLE TV-ийн Зочны цаг буланд оролцож энэ талаар маш тодорхой тайлбар өгсөн юм. Тэрээр “Бидний хувьд Монгол иргэдийг АНУ-д боловсрол эзэмшихийг нь дэмжиж ажиллахыг хичээдэг ч виз авах нэрийдлээр хуурамч материал бүрдүүлэх, худал мэдүүлэг өгөх явдал их байдаг” хэмээжээ.

Ер нь тухайн хүний виз гарах эсэх нь АНУ-ын ЭСЯ дахь консултай хийх ярилцлагаас шууд хамаардаг. Иргэдийн дунд санхүүгийн болон бусад бичиг баримтаа хангалттай бүрдүүлбэл мөн ямар нэг сургуулийн урилгатай л бол виз гарна гэсэн ташаа ойлголт байдаг бөгөөд материал нь хангалттай сайн ч гэсэн визний ярилцлагадаа анхаарал хандуулаагүйгээс болж ярилцлагад унах тохиолдлууд олон байдаг нь харамсалтай. Мөн ЭСЯ-нд визний ярилцлагад орохдоо сандрах, тэвдэх, төсөөлөөгүй асуултуудад тулгамдах, өөрийн санаагаа буруу үгээр илэрхийлэх, өөртөө итгэлгүй байх зэрэг шалтгаануудаас болж татгалзсан хариу авах нь элбэг байдаг.

Иймээс боловсрол сургалтын чиглэлээр 13 жилийн туршлагатай Эдүлайн компани АНУ-ын виз авах чин хүсэлтэй, шаардлагатай материалаа бүрэн хангасан хүмүүст зориулж визний ярилцлагад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Attention

Элчингийн ярилцлагад анхаарах гол хүчин зүйлүүдэд:

1.      Суралцах чин хүсэл

 Та сонгосон сургуулийнхаа талаар тодорхой мэдлэгтэй, суралцах хөтөлбөр нь таны мэргэжил, одоогийн хийж буй ажил мэргэжилтэй уялдаатай байх нь чухал. Манайхан сурах гэж байгаа юм чинь сургуулийн урилга л байхад болно гэсэн хандлагаар танил найз нөхөд болон, АНУ-д байгаа хамаатан саднаараа дамжуулан, судалгаа хийлгүйгээр сургуулиа сонгож, үүнээсээ болж элчингийн ярилцлагад бүдрэх тохиолдол цөөнгүй байдаг.

2.      Санхүүгийн баталгаа

Та АНУ-д суралцах хугацааны төлбөрөө төлөх санхүүгийн боломжтой гэдгээ тухайн Консулд харуулах шаардлагатай. Монголчууд үүн дээр хуурамч материал бүрдүүлэх, хамаатан садан болон санхүүгийн эх үүсвэр сайтай л бол хэн нэг найз нөхөд танилаараа батлан даалгаж болно гэсэн ташаа ойлголттой байдаг. Гэтэл санхүүгийн эх үүсвэрээ тайлбарлаж болох маш олон өнцгүүд, боломжууд байдгийг тэр бүр анзаардаггүй. Гагцхүү үүн дээрээс л танд ЭСЯ-нд визний ярилцлагад ороход маш их бэлтгэл хэрэгтэйг харж болно.

3.      Эх орондоо эргэж ирэх баталгаа

Хүмүүсийн ихэнх нь эргэж ирэх баталгааг харуулахын тулд ямар материал бүрдүүлэх вэ гэж их асуудаг. Яг үнэндээ консул таны материалыг үзэхээс илүүтэй ярилцлагын явцад гол анхаарлаа хандуулдаг. Эр оронтойгоо уялдаа холбоотой гэдгээ нотлон харуулах гэсэн өгүүлбэрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд тодорхой бичсэн байдаг ч энэ шаардлагыг хангах тодорхой шаардлага болон бүрдүүлэх материал гэж байдаггүй. Таны материал болон нөхцөл байдалд тодорхой зүйл байхгүй ч та өөрөө эргэж ирэх шалтгаанаа хэрхэн тайлбарлаж ярихаас шалтгаалдаг.

Eduline

Хэрвээ та тус төвийн АНУ-ын визний ярилцлагад бэлтгэх сургалтанд хамрагдвал:

  • Визээ амжилттай авсан хүмүүсийн бодит жишээнүүд
  • Түгээмэл асуултууд болон тэдгээрт хэрхэн хариулах
  • Гадаад багштай ярилцаж яриа болон сонсголоо сайжруулах
  • Зөвхөн таны сургууль сонголт болон аяллын төлөвлөгөөнд үндэслэж визний ярилцлагаа амжилттай даван гарахад шаардлагатай мэдээ, мэдээлэл зөвлөгөөг бид танд үзүүлэх болно.

Бид танд олон жилийн туршлагатай, мэргэжлийн найдвартай үйлчилгээг санал болгож байна.

Зөв сонголт- Ирээдүйн баталгаа

Холбогдох утас: 70110503, 320535

 

 

Онлайн туслахfb-messenger