slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Олон улсын тэтгэлэг, сургалт, хөтөлбөр хайж буй залууст зориулсан 8 ЦАХИМ ХУУДАС

Олон улсын тэтгэлэг, сургалт, хөтөлбөр хайж буй залууст зориулсан 8 ЦАХИМ ХУУДАС


Хүн бүрт өөрт хэрэгтэй боломжийг хүртэх, суралцах, хөгжих, сурснаа бусадтай хуваалцах, бусдаас сурах, амьдарч буй нийгэмдээ өөрчлөлтийг бий болгох боломж бий. Гагцхүү мэдээлэлтэй байх, тэр дундаа өөрт хэрэгтэй мэдээллийн сувгийг зөв сонгох нь хамгийн чухал юм.

Энэ удаа өөрийгөө хөгжүүлэх, олон улсын хөтөлбөр, арга хэмжээнүүдэд оролцож үеийн залуучуудаас суралцах, мөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллах, дадлагажих хүсэлтэй залуучууддаа зориулан дэлхий даяар зохион байгуулагддаг хурал, чуулган, солилцооны хөтөлбөр, ажлын байр, дадлагын хөтөлбөрийн тухай цогц мэдээлэл авах боломжтой үр өгөөжтэй вебсайтуудыг танилцуулж байна.

Доорх платформуудаар дамжуулан мэдээлэл авч олон улсын үйл ажиллагаанд оролцсон Монгол залуучууд олон байдгийг дурьдах нь зүйтэй.

1. Opportunity Desk

Энэхүү вебсайт залуучуудад зориулагдсан төрөл бүрийн боломжуудын тухай мэдээллийг хүргэдэг.  “Дэлхий дээрх боломжуудын нэгдсэн зогсоол” уриатай энэхүү платформ нь 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэтгэлэг, чуулган, тэмцээн уралдаан, ажлын байр болон дадлагын боломжуудын тухай мэдээллийн байгууллага, хувь хүн зориулан оруулдаг.  200 орны залуучуудад хүрсэн ба сард 600000 хүн мэдээллийг үздэг хамгийн эрэлт хэрэгтцээтэй платформын нэг юм.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

2. Youth opportunities

Дэлхийн олон сая залуучуудад боломжийг тэгш хүртээх зорилго бүхий энэ палтформыг хамгийн үр өгөөжтэй сайтаар нэрлэдэг бөгөөд залуучуудад зориулсан боломжууд, боломж хайж буй залуучуудын уулзах цэг мөн. Дэлхий даяар болж буй тэмцээнд уралдаан, хурал, солилцооны хөтөлбөр, дадлагын хөтөлбөрүүд зэргээс гадна боловсрол, хувь хүний хөгжлийн тухай мэдээлэл хүргэдэг.

100 хувийн тэтгэлэгтэй болон тодорхой тэтгэлэг олгодог олон улсын залуучуудын хөтөлбөр, боловсролын мэдээллийг энэхүү вебсайтаас аваарай.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

3. UN Youth Envoy

НҮБ-ын албан ёсны хуудсаар зочилж Youth Envoy гэсэн хэсэг рүү нэвтэрч Залуучуудын Элчийн зүгээс  дэлхий даяар залуучуудад ээлтэй, тэдний хөгжлийг дэмжсэн чуулган, хэлэлцүүлэг, сургалт судалгаа, залуучуудын шинэ санал санаачлагыг дэмжих, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэхээр зохион байгуулдаг үйл ажиллагааны тухай мэдээллийг авах боломжтой.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

4. Youth Opportunities Australia

1997 онд үүсгэн байгуулагдсан “Youth Opportunities Association” нь “Залуу хүний чадвар, өөртөө итгэх хандлагыг дэмжин төлөвшүүлж амжилттай хувь хүн болоход нь тусална” алсын хараатайгаар 20 жилийн турш үйл ажиллагаа явуулсаар иржээ. Өөрсдийн вебсайтаар дамжуулан дэлхий даяар залуучуудад нээлттэй хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг тогтмол хүргэдэг.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

5. Opportunities for youth

Энэхүү онлайн платформ нь 2009 онд Young People We care (YPWC) http://www.ypwc.org байгууллагын дэргэд үүсгэн байгуулагдсан. Төрөл бүрийн тэтгэлгүүд, сургалт, чуулган, ажлын байр, уралдаан тэмцээн төдийгүй дэлхий даяар залуучуудад нээлттэй сайн дурын ажил, дадлагын хөтөлбөрийн тухай мэдээллийг өдөрт 700 гаруй хүн вебсайтад зочилж авдаг ба мэдээллийн агуулга чанар, үр өгөөжид уншигчид эерэг үнэлгээг өгсөөр иржээ.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

6. Youth environmental opportunities

Залуучуудад зориулсан сая сая боломжийн тухай мэдээлдэг дараагийн платформ бол “Youth Environmental Opportunities” юм. Залуучуудад чиглэсэн хүрээлэн буй орчныг хамгаалах сайжруулах тухай төсөл хөтөлбөр, санаачлагыг дэмжих  уралдаан тэмцээний тухай мэдээллээс гадна Тогтвортой Хөгжлийн 17 Зорилтын хүрээнд ажлын байр, дадлагын хөтөлбөрүүд, олон улсын чуулган, семинарууд, шагналын тухай мэдээллийг шуурхай хүргэдэг.  

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

7. ASEF

Ази Европын сангийн энэхүү хуудсаар дамжуулан залуучуудын боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүд, сургалт, ажлын байр, дадлагын хөтөлбөр төдийгүй гишүүн орнуудын залуучуудын залуучуудад зориулан зохион байгуулдаг олон улмын чуулга уулзалт, солилцооны хөтөлбөрийн тухай мэдээллийг авах боломжийг олгодог.

Та бидний сайн мэдэх “АСЕМ”-ийн дээд чуулганыг тохиолдуулан “АСЕМ”-ийн загвар чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Дэлхийн 50 гаруй орноос залуучууд сонгогдон оролцсон хөтөлбөрийн онцлог нь оролцогчдын замын зардал болон холбогдох зардлыг зохион байгуулагчид 100% хариуцдаг явдал юм.

Үүнээс гадна “ASEF Summer University 2016”-ийн оролцогч 51 залуу Орос, Хятад Монгол орнуудаар аялж хамгийн сүүлийн зогсоол нь Улаанбаатар хот байсан ба Монгол улсын төлөөлөл аяллын багийн бүрэлдэхүүнд байжээ.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

8. UNESCO Bangkok


Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох “ЮНЕСКО”-ийн Ази Номхон Далайн бүсийн төв оффис нь залуучуудад төрөл бүрийн боломж, тэр дундаа соёл боловсролын чиглэлийн сургалт, чуулган, семинар, уралдаанд 100 хувийн болон тодорхой тэтгэлэгтэйгээр оролцох боломжийг үргэлж олгодог. Дэлхийн өнцөг булан бүрийн манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч залуучууд оролцоход үргэлж нээлттэй байдаг сонирхолтой үйл ажиллагаануудын тухай мэдээллийг эндээс авахыг санал болгож байна.


Эдгээрээс гадна Монгол залуучууд улсаа, иргэний нийгэм, сайн дурын, залуучуудын байгууллагаа төлөөлөн оролцох боломжтой олон улсын залуучуудын чуулга уулзалт, солилцооны хөтөлбөр, тэмцээн уралдаануудаас сонгон товч мэдээлэл хүргэж байна.

Тухайн үйл ажиллагааны зорилго чиглэлээс шалтгаалан оролцогчдод тавигддаг шаардлага нь харилцан адилгүй байх боловч залуучуудад тавигддаг нийтлэг шаардлагаас дурьдвал:

  • ·         15-24 настай
  • ·         Иргэний нийгэм, сайн дурын байгууллагын идэвхтэй төлөөлөл
  • ·         Залуу мэргэжилтнүүд, эсвэл оюутан
  • ·         Суралцаж буй болон сурч төгссөн салбартаа карьераа дээшлүүлэх тодорхой зорилго бүхий залуучууд байх зэрэг байдаг.
  • ·         Гадаад хэлний тодорхой түвшний чадвар зэрэг байдаг

Нэмж хэлэхэд доор дурьдах хөтөлбөрүүдэд оролцох замын, байр хоолны зардлыг зохион байгуулагчид 100 хувь хариуцах, эсвэл 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдгээрээ давуу талтай.

1. Central Asian Youth Network

Жил бүр Казакстан, эсвэл төв Азийн аль нэг улсад жил бүр зохион байгуулагддаг энэхүү залуучуудын чуулганд их сургуулийн оюутнууд оролцох боломжтой ба Төв Азийн орнуудад тулгамдаад буй асуудлыг залуучуудын оролцоотой хэрхэн шийдэх тухай голчлон хэлэлцдэг.

Бүртгэл ихэвчлэн жил бүрийн 3 дугаар сарын сүүл үе, 4 дүгээр сарын эхэн үед эхэлдэг. Чуулган 7 дугаар сард 5-7 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг CAYN чуулганд 2014 оноос хойш Монгол улсаас нийт зургаан залуу оролцож төгсөөд байна.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.



2. Asia Pacific Youth Exchange Program

Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг Ази Номхон Далайн орнуудын залуучуудын солилцооны хөтөлбөр бөгөөд мөн жил бүр зохион байгуулагддаг.

НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой Хөгжлийн 17 Зорилт дахь залуучуудын оролцоог сайжруулах зорилго бүхий энэ чуулган Азийн аль нэг оронд нэгдүгээр сар болон 8 дугаар сард зохион байгуулагддаг. Одоогоор Монгол улсаас 8 залуу энэхүү 14 хоногийн солилцооны хөтөлбөрт оролцоод байна. Оролцогчдын туршлага чадвараас шалтгаалан 50 хүртэлх хувийн тэтгэлэг олгодог.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.



3. UNESCO Youth Forum

НҮБ-ын төрөлжсөн байгууллага “ЮНЕСКО”-оос зохион байгуулдаг залуучуудын чуулганд монгол улсыг төлөөлөн залуучууд оролцсоор байна.

Шалгарсан оролцогчдын замын зардал, холбогдох зардлыг зохион байгуулагч хариуцдаг бөгөөд залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, залуучуудын санаачлагыг дэмжих, төлөөлсөн улсын залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулахад нөлөөлдөг боломжуудын нэг юм.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.



4. UNAOC Global Conference and Youth Forum

Жил бүр зохион байгуулагддаг чуулганд эх орноо төлөөлөн оролцох боломж бий. Монгол улсаас 2016 оны хөтөлбөрт Монгол улсын төлөөлөн НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн оролцож байжээ.

Нэмж хэлэхэд удахгүй бүртгэл нь зарлагдах юм байна.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

5. Europe on track

Дэлхийн өнцөг булан бүрээс жил бүрийн хөтөлбөрт олон мянган материал хүлээж авдаг өрсөлдөөнтэй атлаа маш сонирхолтой энэ хөтөлбөрийн гол зорилго нь Европ тивийг дэлхий дахинаа таниулах, залуучуудын сонирхол, чадвар дээр суурилан Европ тэр дундаа нийгэм, эдийн засаг, соёл боловсролын тухай мэдээлэл түгээх явдал юм. Зуны гурван сарын турш Европын орнуудаас аялах, очсон газар бүртээ үйл ажиллагаа, сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, судалгаа хийх аж.

Гэрэл зурагчин, блог хөтлөгч, график дизайны чадвар сайн эзэмшсэн залуучуудын шалгарах магадлал нэмэгддэг.

Таны замын зардлыг зохион байгуулагчид даана, гол нь халаасны мөнгөө мартаж болохгүй.

Дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.



Мэдээллийн эх сурвалж: http://www.ub.life

Онлайн туслахfb-messenger