slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

ТОПИК буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт

Сүүлийн жилүүдэд чанартай боловсролыг хүсэн тэмүүлэгчдийн тоо жилээс жилд өссөөр байгаа. Тэр дундаа БНСУ-ыг зорих суралцагчидын тоо илт давуу нэмэгдсэнтэй холбоотойгоор Солонгосын Их дээд сургуульд элсэлттэй холбоотой маш чухал мэдээллийг оруулж байна.

Солонгос их дээд сургуулийн үндсэн ангид элсэн орохын тулд заавал “ТОПИК буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт ”-ын оноог шаарддаг.Тус шалгалтыг Солонгос улсад жилд 6 удаа зохион байгуулдаг бөгөөд харин Монголд жилд хоёр удаа, хавар 4 сард намар 11 сард зохион байгуулж байна

Та Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгч 3, 4-р түвшинд тэнцсэн тохиолдолд Их сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн ангид шууд элсэн орох боломжтой. Мөн дээд түвшин болох 5, 6-р түвшны оноог авсан тохиолдолд Солонгосын их дээд сургуульд 30%-100% хүртэлх тэтгэлэгтэй суралцах боломжтой байдаг байна.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын үнэлгээг дараах байдлаар дүгнэдэг.

Ангилал

Нийт авах ёстой оноо

түвшин

дундаж оноо

дундаж хувь

TOPIK I

200 оноо

1

80-с дээш

40%

2

140-с дээш

70%

TOPIK II

300 оноо

3

120-с дээш

40%

4

150-с дээш

50%

5

190-с дээш

63%

6

230-с дээш

76%

2017 онд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах хуваарийг танилцуулж байна.

Шалгалтын дугаар

Бүртгэл болон төлбөр төлөх хугацаа

Шалгалт авах өдөр

Шалгалтын хариу

Шалгалт явагдах газар

52

2017.02.06 – 02.15

2017.04.16

2017.05.25

Солонгос

бусад улс оронд

55

2017.09.04-09.13

2017.11.19

2017.12.21

Солонгос

бусад улс оронд

  

Та Монголд зохион байгуулагдах 52 дахь удаагийн

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл:

Бүртгэлийн хугацаа: 2017.01.12-01.27

Бүртгэх цаг: 11:00-18:00

Бүртгэх газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр, 133 тоот

Бүртгэлийн хураамж:

  • Шалгалт I (түвшин 1-2) : 25,000 төгрөг
  • Шалгалт II (түвшин 3-6) : 30,000 төгрөг

Бүрдүүлэх материал :

  • Иргэний үнэмлэхний хуулбар /Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар/
  • Цээж зураг 2% /хэмжээ 3х4/
  • Бүртгэлийн хураамж

Шалгалт авах өдөр: 2017.04.16 (Ням гараг)

Шалгалт авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр

Шалгалтын хариу :

2017.05.25-аас хойш www.topik.go.kr сайтаас бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдрөөр шалгах боломжтой.

Дүнгийн хуудас 2017.05.25-аас хойш 15 хоногийн дараа ирнэ.

Дүнгийн хуудсыг МУИС-ийн хичээлийн 2-р байр, 133 тоотоос бүртгэлийн хуудас, бичиг баримттайгаа ирж авна.


Онлайн туслахfb-messenger