slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Америкт сурцгаая

Америк коллежид хэрхэн элсэх тухай өөрийнхөө туршлагаас хуваалцъя. 

Америкийн коллеж их vнэтэй учир мөнгөтэй л хvн Америк хvн явж чадна гэсэн ойлголт байдаг. Америкийн шилдэг коллежуудад дэлхийн бараг бvх орны оюутнууд нийгмийн бvх давхаргаас гаралтай хvмvvс суралцдаг. 

Хэрвээ та Америкт сайн коллежид суралцахыг туйлаас их хvсч бие сэтгэлээ дайчлан уйгагvй зvтгэхэд бэлэн байвал энэ нь боломжийн асуудал шvv. Ялангуяа, англи хэл сайн мэддэг, сайн сурлагатай эсвэл гоц авьяастай сурагчид мөнгөгvй ч байсан Америкт сурах боломжтой.

1. Ямар мэргэжлээр сурах вэ?

Монголын их сургуулиас ялгаатай тал нь гэвэл Америкт хуулийн анги, эдийн засгийн анги гэж тусдаа элсvvлж авдаггvй. Аль чи сайн сургуульд орсон хойноо хvссэн мэргэжлээрээ дуртай хичээлээ сонгоод сурах боломжтой байдаг. Гэхдээ ямар чиглэлээр сурах тухай сайн бодож, цаашид хийх бvтээх ажлынхаа тухай төсөөлөлтэй байх нь тустай. Яагаад гэвэл Америкийн коллежууд энэ тухай заавал сонирхдог. Өөрийнхөө хvсэл мөрөөдлийг, зорилго бодлоо аль болохоор тэдэнд сайн ойлгуулах нь таны зорилго. Учир нь коллежийн элсэлтийн коммиссийн гишvvд таныг зөвхөн арван жилийн дvн шалгалтын оноогоор чинь биш хувь хvний чинь хувьд дvгнэж шалгаруулан элсvvлдэг.

2. Сургуулиа яаж сонгох вэ?

Сурах чиглэлээ тодорхойлсныхоо дараа сургуулиа сонгох хэрэгтэй. Петерсонс компаниас жил болгон хэвлэдэг Four Year Colleges, Competitive Colleges эсвэл Princeton Review компанийн College Guide гэдэг номуудаас коллежийн тухай товч танилцуулгыг

нь харж болно. Эдгээр номуудыг Америкийн элчин, Соросийн Сангийн номын сангаас олж болно.

Оюутнууд АНУ-ын аль нэг муж, районаар, эсвэл vнэ төлбөрөөр нь, том хотод байдаг уу эсвэл хөдөө байдаг уу гэдгийг нь харж сонгодог. Хэрвээ та бэл бэлчин багатай над шиг жирийн нэгэн Монгол бол гадаад оюутнуудад санхvvгийн тусламж их өгдөг бэл бэнчин сайтай сургуулиудыг сонгосон нь дээр. Америкт хамгийн их нэр хvндтэй сургуулиуд need blind admission policy буюу санхvvгийн боломжийг харгалзуулан элсvvлж авсан оюутан болгоноо сургана гэсэн зарчимтай байдаг. Ингэж зарлаад Америк болон гадаадын аль ч орны хvмvvсийг зөвхөн төлж чадах боломжийн хэрээр нь төлбөрийг нь аваад өөрсдийн хандивын хөрөнгөөр сургадаг сургуулиудын заримыг доор жагсаалаа.

Amherst College, Bowdoin College, California Institute of Technology, Claremont McKenna College, Columbia University, Cornell University, Darmouth College, Davidson College, Emory University, Harvard University, Macalester College, Massachusetts Institute of Technology, Middlebury College, Mount Holyoke College, Pomona College, Princeton University, Rice University, Smith College, Stanford University, Swarthmore College, University of Chicago, University of Pennsylvania, Wellesley College, Wesleyan University, Williams College, Yale University.

Дээрх жагсаалтыг харсан хvмvvс коллеж, университи хоёр хоорондоо ямар ялгаатай вэ гэж бодож байгаа байх. Монгол хvмvvс коллежийг техникум гэж буруугаар ойлгодог. Америкт 4 жилийн бакалаврын зэрэг олгодог их дээд сургуулийг коллеж гэж нэрлэдэг. Университи гэдэг нь коллежоос гадна бас мастер, докторын зэрэг олгодог graduate school (Монголоос аспирантур гэхvv?) тай сургуулийг нийтэд нь хэлдэг. Жишээ нь Амхерст Коллеж нь дэргэдээ Graduate School-гvй зөвхөн 4 жилийн бакалаврын зэрэг олгодог их сургууль гэсэн vг. Харин Колумбиа Университи, Харвард Университи дотроо бакалаврын зэрэг олгодог сургуулийг нь Колумбиа Коллеж, Харвард Коллеж. Унивэрситигийн дотор байдаг коллежоос дангаар тусгаар тогтносон коллеж нь санхvvгийн боломж, захиргаа болон профессоруудын оюутнуудад тавих анхаарлаараа илvv байдаг. (Amherst is better than Columbia and arguably better than Harvard College)

3. Ямар шалгалт өгөх вэ?


Нэгдvгээрт англи хэлний мэдлэг шалгадаг Test of English as a Foreign Language TOEFL өгөх хэрэгтэй. PBT 550- аас дээш оноо коллежид сурахад хангалттай гэдэг боловч дээрх өрсөлдөөнтэй сургуулиудад TOEFL PBT 600-аас дээш байж орох боломжтой. TOEFL-ийн шалгалтыг сургуульд элсэхээсээ нэг жилийн өмнө өгвөл сайн. Оноог тань TOEFL-ийн Америкт байгаа төвөөс таны сонгосон сургуулиуд руу шууд явуулдаг. Сайн Коллежууд танаас Scholar Achievement Test (SАТ) American College Test (АСТ) шалгалт өгөхийг шаарддаг. Гэвч эдгээр шалгалтыг монголд өгөх боломжгvй байдаг. Гадаад ч хамаагvй очоод өгч 1500 (SАТ нь 1800 хvртэл оноотой) аас дээш оноо авбал элсэхэд маш амар болно. Yнэхээр боломжгvй бол энэ шаардлагыг тойрч гарах арга бас бий. Монголд SАТ, ACT өгөх боломжгvй тухай сургуулийн адмиссион оффисд нь бичих хэрэгтэй. Зарим сургуулийн элсэлтийн комиссийнхан өөрийг тань Монголоос бичиж байгааг харгалзан vзэж шалгалтын оноо шаардахгvй байж магадгvй. Өөр нэг арга бол Монголын дээд сургуульд нэг хоёр жил сураад шилжих буюу transfer application хийх хэрэгтэй. Америкт бол коллеж transfer application-д SАТ- ын оноо хэрэггvй байдаг. Та Монголын элсэлтийн шалгалтын оноог бас орчуулаад vvнийг SАТ ийн онооны оронд vзvvлнэ vv. Би Монголд аль хэдийн коллежийн оюутан учир SАТ, ACT шаардлаггvй, бас өгөх ч боломжгvй гэж тайлбарласан захиа явуулбал зvгээр.

4. Өөр ямар материал бvрдvvлэх вэ?

Монголд конкурсдаж байгаа юм шиг TOEFL, SАТ өгөөд л Америкт сургуульд орчих нь гэж байхгvй. Элсэлтийн шалгалтын дvн чухал ч гэсэн зөвхөн нэг шалгуур нь. Сонгосон сургуулиуд руугаа товчхон захиа бичээд аппликеишн (элсэлтийн өргөдлийг нь авах хэрэгтэй. Аппликеишн өргөдлийг сайн тодорхой бөглөөд мөн хавсаргах баримтыг нь бvрдvvлэх хэрэгтэй. Аппликейшн дотор нь ямар материал хавсаргахыг нь заасан байдаг.

1. Application forms Элсэлтийн өргөдөл бvх асуултад нь vнэн зөв, тодорхой хариулж цэвэрхэн бөглөх хэрэгтэй.

2. High School Transcript Арван жилийн дvн ерөнхий боловсролын vнэмлэхээ орчуулаад нотариатаар батлуулна. Хэрвээ их сургуульд нэг хоёр жил сурсан бол бас дvнгийг чинь vзэхийг хvсдэг.

3. Recommendation Letters буюу багш нарын бичсэн тодорхойлолт. Таныг сайн мэддэг бас өндрөөр vнэлдэг хvмvvсээр тодорхойлолт захиа бичvvлж авна. Хэрвээ, Монголоор бичсэн бол орчуулуулах хэрэгтэй. Гурван багшийн захиа хэрэгтэй байдаг.

4. Personal Statement Зохион бичлэг Зарим хvмvvс энийг аппликейшны хамгийн чухал хэсэг гэж vздэг. Зөвхөн дvн, шалгалтын оноо, бусад хvмvvсийн бичсэнээр таныг ямар хvн бэ гэдгийг мэдэхэд хэцvv учир таныг өөрийгөө "рeкламдах" боломж олгож байгаа юм. Таныг бусад элсэхийг хvсч байгаа мянга мянган оюутнаас чухам юугаараа онцгой бас оюутан болсон хойноо сургуульдаа яаж хувь нэмрээ оруулах зэргийг чинь мэдэхийг хvсдэг.

5. Application Fee Голдуу Элсэлтийн өргөдлийг боловсруулж танилцахад зардал гардаг учир сургуулиуд өргөдлийн төлбөр гэж 50-60$ шаарддаг. Бага орлоготой хvмvvсийн хувьд бол энэ нь бэрхшээлтэй байж болно. Ялангуяа олон сургуульд зэрэг өргөдөл өгч байгаа хvмvvст. Сургуулиуд ч энэ тухай сайн ойлгодог учир fee waiver буюу төлбөрөөс чөлөөлөгдөх боломж олгодог.Ядуу бага орлоготой америк ч бай гадаад ч бай хэн ч гэсэн vvнийг ашиглан vнэгvй application явуулж болдог. Энэ тухай заавар нь application package дотроо байгаа. Голдуу сургуулийн (high school) хичээлийн эрхлэгчээс энэ сурагчийн эцэг эх нь сард тэдэн долларын цалинтай, санхvvгийн хувьд application fee төлөхөд хэцvv байна гэж тайлбарласан захиа авдаг. Манай ээж аав сард нийлээд 120$ олдог, гэтэл application fee нь 40$ байгаа учир please waive application fee гэж бичээд хичээлийн эрхлэгчийн гарын vсэг зуруулаад явуулчихсан чинь болсон. Сайн сургууль болгон ийм уайвэртэй байдаг. Уайвэр байхгvй бол бичээд хэрэггvй л гэсэн vг.

Элсэлтийн Комиссын шийдвэр.

Дээр бичсэн аппликейшн бас хавсаргах материал бvрдvvлээд 12 сараас өмнө элсэлтийн оффисийн хаягаар нь явуулах хэрэгтэй. Найдвартай баталгаатай шуудангаар явуулах хэрэгтэй, бас явуулсан бvх материалаа копидож нэг хувь авч vлдэх хэрэгтэй. Учир нь шуудангаар явсан юм заримдаа алга болдог. Дор хаяж 5-10 сургуульд өргөдлөө өгөх хэрэгтэй. Өргөдлийг тань хvлээж авснаа сургуулиуд мэдэгдэж бас дутуу зvйлуудийг нь шаарддаг. Ингээд бvх юм бvрэн байвал элсэлтийн комиссын гишvvн болгон таны өргөдөлтэй танилцаж, зохион бичлэгийг тань уншиж байгаад хоорондоо хэлэлцэж авах уу угvй юу гэдгийг шийддэг. Дээр дурдсан сургуулиудад нэг байранд 10 хvн өрсөлддөг, 500 оюутан элсvvлж авах коллеж 5000 давсан өргөдөл хvлээж авах нь ердийн vзэгдэл. Өрсөлдөөн маш ихтэй, гэхдээ Монгол оюутан энэ сургуулиудад цөөхөн бараг байхгvй учир бусдаас онцгой санагдах нь гарцаагvй. Элсэлтийн коммиссийн гишvvд нь их сургуулийн профессорууд байдаг. Тэдний дотор монголыг олон жил судалсан Монголд дуртай нэгэн байхыг хэн мэдэх вэ дээ? 1-3 сард мянга мянган аппликейшн vзээд 4 сард коллежууд хариугаа явуулдаг.

Дараа нь college financial aid

Элсэлтийн оффис таныг элсvvлэх шийдвэр гаргасан бол, дараа санхvvгийн тусламжийн оффис нь таны санхvvгийн байдалтай танилцаж шийдвэрээ гаргадаг. Өөрийг тань хэдийг төлж чадах вэ тэр хэмжээгээр нь аваад vлдсэнийг нь тусламжаар өгдөг.

Санхvvгийн тусламж

Финаншиал айд пакеж гэдэг нь тэтгэмж, зээл, кампус жоб гэсэн гурван хэсэгтэй байдаг. Жишээ нь 32000 төлбөртэй сургууль бол нэг жилд 25000 тэтгэмж, 3500 зээлээр 1500 ийг кампус жоб ( долоо хоногт 15-20 цаг номын сан, хоолны газар ажиллаад олж болно.) 2000 ийг нь аав ээжийг чинь төл гэх жишээтэй. Кампус жобний мөнгөөр ном, дэвтэр, хувцас хунар аваад амьдарч болдог. Дээрх сургуулиуд дунджаар жилд хэдэн арван сая доллар оюутны санхvvгийн тусламжид гаргадаг. Энэ мөнгө нь сургуулийн хандивын хөрөнгөнөөс Эндоументаас гардаг. Жишээ нь ердөө 1300 оюутантай Сюартхморе Коллеж нь 1 миллиард долларын хандивын хөрөнгөтэй. Энэ нь голдуу уг сургуулийг төгссөн хvмvvсийн хандивласан мөнгө. Харин та энэ сургуулиудын аль нэгийг төгсөх юм бол ажилд орсны маргаашаас нь л эелдэг дуутай оюутнууд утсаар хандив хvсэхэд нь гайхах хэрэггvй. Санхvvгийн тусламжийн шийдвэр нь таныг элсvvлж авсан гэсэн хариутайгаа 4-5 сард цуг ирдэг. Ингээд л бvх юм санаснаар тань болсон бол дараа жилийн есөн сар гэхэд Америкийн коллежийн кампус дээр алхаж байна даа.

Application*

College д элсэх өргөдөл bуюу application-уудыг нь интeрнэт дээрээс oлж aвч бoлдoг. http://www.commonapp.org/ дээр байгаа энэ аппликэйшинийг 227 college хvлээж aвдaг гэсэн. Mиний дурьдсaн college ууд хaрин дээрээс нь мaтeриaл шaaрдaх baiх. Жишээ нь Amherst College ийн www.amherst.edu сайтaaр oрooд admission-г oнгoйлгooд, supplement application-ийг тaтaж aвaaрaй.

Сургуулиуд нь electron online application хvлээж aвдaг учир тэр тaлaaр сaнaa зoвoлтгvй. Хaрин дvн, бaгш нaрын тoдoрхoйлoлт зэрэг юмыг яг тaмгa тэмдэгтэй нь original aaр нь явуулaх хэрэгтэй. Хaягыг нь Admission website aaс хaрaaрaй. Би дээр жaгсaaсaн сургуулиудын website ийг oлoхoд тун aмaрхaн. Middlebury College, Williams College гэж бaйвaл Amherst.edu эсвэл middlebury.edu гээд oрж boлнo. University гэж бaйвaл, жишээ нь Yale University нь www.yale.edu руу oрooд aдmission site-aaс Yale College ийг нь сoнгoно уу.

College Admission site-aaс хaягийг нь aвaхaaс гaднa, бvх мэдээллийг нь сaйн судлaх хэрэгтэй. Ямaр oюутныг aвaх хvсэлтэйг нь бичсэн бaйгaa юмнaaс хaрaхыг хичээ тэгээд тэрэнд нь тaaруулж зoхиoн бичлэг бичээрэй.

Өөр коллежид элсэх тухaй сaйн вэб хуудaснуудын хaяг гэвэл www.review.com www.embark.com www.petersons.com

Mэдээж энэ site-нуудыг хaрж oйлгoхoд aнгли хэлний тvвшин өндөртэй бaйх хэрэгтэй. www.toefl.org, www.collegeboard.com-ooр oрж SAT шaлгaлтaнд бvртгvvлж болно. TOEFL болон SAT-ийн тaлaaр хaмгийн сvvлийн мэдээллийг Aмерикийн элчингээс aвaх хэрэгтэй.

Эх сурвалж- http://firstrate_ockho.blog.gogo.mn/read/entry113268

Онлайн туслахfb-messenger