ТҮҮХЭН ЗАМНАЛ
2004 оны 10-р сард Солонгос улс руу боловсрол зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв
2006 оны 8-р сараас эхлэн Америкийн Нэгдсэн Улсын шилдэг их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэн боловсрол зуучлалын үйл ажиллагаагаа эхлэв
2009 оны 3-р сард Хөдөлмөр, Нийгмийн халамжын яамнаас сургалтын академийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээгээ авав
2010 онд анхны боловсролын үзэсгэлэнгээ зохион байгуулж, өдгөө аль хэдийн 14 удаа уламжлал болгон зохиогоод байна
Эдүлайн нь Солонгост салбараа нээж Солонгост суралцаж буй оюутан залуустайгаа эргэх холбоотой ажиллах үндэсээ бий болгов
2012 оны 5-р сард Филиппин улсын "WELTS" англи хэлний сургуультай хамтын ажиллагаагаа эхэлснээр Филиппин улс руу зуучилж эхлэв
Эдүлайн ХХК-н охин компани Global Tour байгуулагдснаар Солонгос улсын шилдэг эмнэлгүүдэд цахим виз аван эмчлүүлэнгээ аялах боломжийг бүрдүүлсэн
2017 оны 10-р сард Эдүлайн ХХК нь Монгол улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн жуух бичгээр шагнуулав
2018 оны 11 сард Филиппин улсад хэлний сургалтаараа тэргүүлдэг SMEAG сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлэв
2019 оны 1-р сараас эхлэн Ирланд улсын шилдэг их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэн боловсрол зуучлалын үйл ажиллагаагаа эхлэв
ЗАХИРЛУУДЫН МЭНДЧИЛГЭЭ
Солонгос салбарын захирал
Чу Су Хван
Монгол салбарын захирал
Ц.Мягмарсүрэн
Үйл ажиллагааны чиглэл
Бидний эрхэм зорилт бол нийгэмд хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж оюутан сурагчдыг мэргэжлийн сонголтоо зөв хийж чанартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэх дэлхийд үнэлэгдэхүйц боловсон хүчин бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах явдал билээ.
Боловсрол зууч
Америк, Ирланд, Солонгос, Филиппин зэрэг улсын 50 гаруй нэр хүнд бүхий сургуулиудад Монголынхоо оюунлаг залуусыг хэлний бэлтгэл болон мэргэжлийн бүх чиглэлээр амжилттай суралцуулаад 16 дэхь жилтэйгээ золгож байна
Хэлний академи
Эдүлайн Солонгос Хэлний Академи нь Солонгос улсад суралцах хүсэлтэй хүмүүст Солонгос хэлний анхан шатнаас эхлүүлэн ТОПИК шалгалтын гүнзгийрүүлсэн хүртэлх хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна
Эмчилгээний аялал
Эдүлайн ХХК-н охин компани болох Global Tour Co.Ltd нь 3-5 хоногын дотор цахим виз аван Солонгос улсын шилдэг эмнэлгүүд рүү бүх төрлийн мэс засал, шинжилгээ болон эмчилгээ хийлгэх боломжыг бүрдүүлэн ажиллаж байна
Баталгаат орчуулга
Солонгос - Монгол, Монгол - Солонгос хэл рүү манай чадварлаг орчуулагч нар визний, албан бичгийн болон Солонгосын их дээд сургуулруу бүрдүүлэх материалын орчуулгыг түргэн, шуурхай бөгөөд найдвартай, чанарын өндөр түвшинд хийж байна