slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Үнэ төлбөргүй суралцаж сертификат авах боломжтой 10+ онлайн курс

Хэзээ нэгэн цагт дэлхий хавтгайрч байна даа гэсэн бодол танд төрж байсан л биз дээ. Интернет гэдэг хүн бүрийн мэдэхгүй чадахгүй бүхнийг зааж сургадаг асар том тохилог номын сантай эрдмийн өргөө мэт болжээ. Онлайн курсаар суралцаж, цаг мөнгөө хэмнэхэд тань тус болох үүднээс хаа нэг завтай үедээ ороод мэдлэгээ дээшлүүлж суралцах боломжтой сайтуудын жагсаалтыг танд хүргэж байна.


  1. Future Learn Study – Хамгийн өргөн сонголттой Бизнес, Харилцаа, Урлаг, Загварын ийн чиглэлийг хичээлүүдийг эндээс үзэж болно. Хичээлүүд нь дунджаар 3-8 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг
  2. Mooc  Бүх төрлийн үнэгүй  болон төлбөртэй курсуудыг санал болгодог онлайн курс.
  3. Alison.com – Бизнес, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцах боломжтой.
  4. Khan Academy – Математик, Хими, Физикийн чиглэлийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой.
  5. Udemy –  Ихэвчлэн техникийн чадвар олгох онлайн сургалтууд байдаг.
  6. Highbrow – Үнэгүй 10 өдрийн курс + Өдрийн 5 минутын хичээлүүдийг и-мэйлээр явуулж, даалгавраа хийхийг сануулдаг.
  7. Academic Earth – MIT, Standford-ийн их сургуулиудад үздэг хичээлийн агуулга болон видеог үзэх боломжтой.
  8. Harvard free online course  Harvard-ийн Их Сургуульд үнэ төлбөргүй суралцаж болохгүй гэж хэн хэлэв? Энэ сайтаас Harvard-ийн их сургуульд үздэг abstract-уудыг харж цаашид гүнзгийрүүлэн судлах боломжтой.
  9. Learnist   Share what you know буюу “Мэддэг бүхнээ бусадтайгаа хуваалц” гэсэн уриатай бусдаас суралцах бас бусдад заах боломжтой сайт
  10. Villageearth.org – Харилцааны чиглэлээр 20 гаруй курсэд үнэ төлбөргүй суралцаж болно.
  11. MIT opencourseware - MIT-д үздэг хичээлүүдээс суралцах боломжтой.
  12. Open to study  Project management буюу Төслийн менежментээс эхлээд “Зураг авах урлаг” хүртэлх бүхий л төрлийн онлайн хичээлүүдийг эндээс үзэх боломжтой.
  13.  Coursera  Миний бодлоор хамгийн баялаг сантай онлайн курс бол-Coursera. Байгалийн, Нийгмийн,Эдийн засгийн шинжлэх ухааныг эндээс суралцах бүрэн боломжтой.

Эх сурвалж: http://www.billie.mn/ 

Онлайн туслахfb-messenger