slide 1 slide 2 slide 3 slide 4
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа
  • Зөв сонголт Ирээдүйн баталгаа

Хансэо Их сургууль

БНСУ-ын нисэхийн салбараараа алдартай Хансэо Их сургууль 1992 онд байгуулагдсан бөгөөд Азидаа цорын ганц нисэхийн дадлага хийх талбайтай сургууль юм. Нисэхийн салбарт нь онгоцны нисгэгч, онгоцны үйлчлэгч, агаарын тээврийн удирдлага /агаарын тээврийн зохицуулалт/, механик инженер, электроник инженер /электроник хяналт/, программ хангамж, автомат жолоолдлоготой нисдэг тэрэг, онгоцны буудлын удирдлага, агаарын аюулгүй байдлын систем, онгоцны буудлын зам гүүр байгууламж г.м мэргэжлээр Бакалавр, Магистрын ангидаа гадаад оюутнуудыг элсүүлэн сургадаг. Нисэхийн дадлагаа сүүлийн үеийн 3D танхим болон дадлагын нислэгийн талбай дээрээ Боуинг онгоцоор дадлага хийлгүүлдэг бөгөөд автомашин, усан онгоц жолоодох эрхтэй төгсдөг. 

Онгоцны үйлчлэгчийн анги нь англи хэлийг гүнзгийрүүлэн үзэж, хятад япон хэлээс сонгон судалдаг бөгөөд зочид буудлын менежмент, нарийн бичиг мэргэжлээр давхар төгсдөгөөрөө онцлог юм. 

Тус сургууль нь Нисэхийн салбараас гадна Хүмүүнлэг, Нийгэм, Урлаг соёл, Байгаль шинжлэх ухаан, Эрүүл мэндийн салбартай. Солонгос хэлний сургалтын төвтэй бөгөөд солонгос хэлээс гадна гадаад багш нараар удирдуулсан англи хэлийг давхар заадаг цорын ганц сургууль юм. Хэлний бэлтгэлийн төлбөр нь хямд байдаг.

Тэтгэлэгийн хувьд солонгос хэлний TOPIK-н онооноосоо шалтгаалан сургалтын төлбөрөөс 30% - 80% хүртэлх хөнгөлөлт үзүүлдэг.

Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

Манай хаяг: Урт цагааны зүүн талд Дельта төвийн 3 давхар, 302 тоот

Утас: 7011-0503, 1132-0535





Онлайн туслахfb-messenger